АЙМГИЙН ХЭМЖЭЭНД ТӨР, СҮМ, ХИЙДИЙН ХАРИЛЦААГ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛ


Image

   Аймгийн ИТХ-ын дарга, Төр, сүм, хийдийн харилцааг зохицуулах зөвлөлийн  даргын баталсан удирдамжийн дагуу аймгийн  хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа шашны байгууллага, сүм, хийдүүдийн үйл ажиллагаанд “Төр, сүм хийдийн харилцааны тухай хууль”, “Аймгийн нутаг дэвсгэрт сүм, хийд, шашны байгууллага байгуулж, үйл ажиллагаа явуулах журам” болон холбогдох бусад хууль тогтоомж, дүрэм, журмын  хэрэгжилтийн байдлыг хянах, илэрсэн зөрчлийг арилгуулах зорилгоор 2018 оны 04 дүгээр 18 өдрөөс 20-ны өдрүүдэд хяналт, шалгалтын ажлыг хийж гүйцэтгэлээ.
   Хяналт шалгалтын ажлын хэсэг нь Эрх зүй, нутгийн удирдлагын хөгжлийн хорооны дарга, ажлын хэсгийн ахлагч Б.Оюунбаяр, Аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн Б.Баттүвшин, Цагдаагийн газрын хэв журмын тасгийн дарга Р.Болдбаатар, Мэргэжлийн хяналтын газрын Боловсролын хяналтын улсын байцаагч Ч.Биндэръяа, БСУГ-ын Соёлын өв, хадгалалт, хамгаалалт хариуцсан мэргэжилтэн Б.Ариунаа, Татварын улсын байцаагч Х.Батсүх, Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулийн этгээдийн улсын бүртгэгч Л.Батцэцэг, Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт, шалгалтын байцаагч М.Дүүрэнжаргал, Аймгийн ИТХ-ын Ажлын албаны ажилтан, ажлын хэсгийн нарийн бичиг М.Бямбадорж гэсэн бүрэлдэхүүнтэй ажилласан юм.
   Шалгалтад аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа Христийн шашны 13, Буддын шашны 6, Лалын шашны 1 нийт 20 сүм, хийдүүд хамрагдсан.
   Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа сүм, хийдүүд нь үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг хуулийн  дагуу авч, заасан хугацаанд сунгуулах болон дүрэмд орсон холбогдох өөрчлөлтийн талаар тухай бүр мэдээлж байгаа эсэх, Тухайн сүм, хийдийн дотоод дүрэм, журамд орсон өөрчлөлт нь холбогдох хууль тогтоомжид нийцэж байгаа эсэх, санхүүжилтийн эх үүсвэр, татвар төлөлтийн байдалтай танилцах, байр, танхим түүний эрүүл ахуй, стандартын  шаардлага хангасан байдалтай танилцах, “Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль”-ийн холбогдох заалтын хэрэгжилтийн байдал зэрэг чиглэлээр хяналт тавьж ажиллаа.

 АЙМГИЙН ХЭМЖЭЭНД ТӨР, СҮМ, ХИЙДИЙН
ХАРИЛЦААГ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛ


Сэтгэгдэл (0)

    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!

Сэтгэгдэл үлдээх