Төсөв, санхүүгийн хөгжлийн хороо


Image

   Аймгийн ИТХ-ын Төсөв санхүүгийн хөгжлийн хорооны төлөвлөгөөт ажлын дагуу аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэс болон Санхүүгийн хяналт, аудитын албанаас 2018 оны 04 сарын 13-ны өдөр хурлын бага танхимд сонсгол хийлээ. Уг сонсголд Төсөв санхүүгийн хөгжлийн хорооны дарга Б.Отгонбат, хорооны гишүүн Д.Батбилэг, М.Байгалмаа, Ц.Гансүх болон дээрхи хэлтсийн дарга, мэргэжилтнүүд оролцлоо.
   Төсөв санхүүгийн хөгжлийн хороо нь  аймгийн төсөв, түүний бүрдүүлэлт, гүйцэтгэл, орон нутгийн өмч, түүний ашиглалт, хадгалалт, хамгаалалт, бүртгэлд тавих хяналтыг сайжруулах, тендерийн асуудал, аудит, патент, лиценз, татвар, төлбөр, хураамж, үнэт цаас, татварын бааз суурийг нэмэгдүүлэх, хотын татвар, даатгал, Эрдэнэт сан болон бусад салбар сангууд, хариуцсан салбарын судалгаа, хяналт тавих зэрэг чиг үүрэгтэйгээр ажилладаг.
  Аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн 2018 оны I улиралд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан болон бусад холбогдох асуудлын талаар хорооны гишүүд асуулт асууж санал хэллээ. Орхон аймгийн усны алдагдал, түүний төлбөр, цэвэрлэх байгууламжийн ашиглалтын зардал, үр ашиг, шилэн дансны хуулийн хэрэгжилт, санхүүгийн хяналт зэрэг асуудлаар тус хорооний гишүүн Д.Батбилэг асуулт асууж, хэрэглээний усны төлбөр, алдагдлын талаар “Эрдэнэт үйлдвэр”ХХК-тай хамтарч ажиллан тодорхой үр ашигтай шийдэлд хүрэх талаар санал хэлсэн юм. Мөн “Мон2301” төслийн талаар асуулт асууж, цаашид хорооны чиг үүргийн дагуу холбогдох асуудлаар үр дүнтэй тодорхой ажлуудыг хийж хэрэгжүүлэх хэрэгтэй байна хэмээн аймгийн ИТХ-ын Төсөв санхүүгийн хөгжлийн хорооны дарга Б.Отгонбат онцолсон юм.   
   Мөн Санхүүгийн хяналт, аудитын албанаас шилэн дансны хууль тогтоомж, санхүүгийн хяналтаар илэрсэн зөрчил дутагдалын талаар зөвлөмж сургалтууд зохион байгуулсан ба 2017 онд хуулийн хэрэгжилтийн судалгаа авч үүний дагуу номчилсон гарын авлага хийж хүргүүлсэн хэмээн 2018 оны эхний улиралд хийж хэрэгжүүлсэн ажил болоод холбогдох асуудлаар хорооний гишүүдийн асуултанд хариулж мэдээлэл өглөө.

Сэтгэгдэл (0)

    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!

Сэтгэгдэл үлдээх