Видео мэдээ


Image

   Орхон аймгийнхаа нийт иргэд, ахмад буурлууд Та бүхэндээ XVII жарны “Тийн унжлагат” хэмээх Шороон нохой жилийн сар шинийн мэндийг дэвшүүлье.
   Улиран одож буй гал тахиа жил Орхончуудын хувьд амжилт бүтээлээр дүүрэн жил болж өнгөрлөө. Ирж буй шороон нохой жил бид бүхний хувьд амжилтаа бататгахын зэрэгцээ аймаг, орон нутгийн хөгжил өргөжин дэвжсэн сайхан жил угтаж байгаа гэж итгэж байна.
    Айлчлан ирж буй “Тийн унжлагат” хэмээх нохой жилдээ Эрдэнэтчүүд та бүхэн минь элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан байж юу санасан есөн цагаан хүсэл тань сэтгэлчлэн бүтэхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

     ТА БҮХЭН САР ШИНЭДЭЭ САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙ

   ОРХОН АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА П.ПҮРЭВЛХАГВА

Сэтгэгдэл (0)

    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!

Сэтгэгдэл үлдээх