Мэдээ, мэдээлэл


Image

    Аймгийн иргэдийн Төлөөлөгчийн хурал 2018 оны I-р улирлыг “Үндэсний бахархал-Нутгийн хөгжил”, II-р улирлыг “Эх дэлхий, байгаль орчин-Эко Эрдэнэт”, III-р улирлыг “Өвөлжилтийн бэлтгэл”, IV-р улирлыг “Төрийн үйлчилгээний соёл” сэдвийн дор нэрэмжит аяныг зохион байгуулахаар төлөвлөсний дагуу I-р улирлын аян үргэлжилж байна.
   Аймгийн ИТХ-ын Эрх зүй, нутгийн удирдлагын хөгжлийн хорооноос санаачлан аймгийн ЗДТГ, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгуулж буй “Хөгжлийн түүчээ-Хүний хөгжил” сэдэвт “Төлөөлөгчийн нэг өдөр” ажил өнөөдөр “Бүрэнбүст” багт эхэллээ. Энэхүү үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын Орлогч А.Түвшинжаргал, аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Д.Эрдэнэцэцэг болон аймаг, сумын ИТХ-ын Төлөөлөгчид хүрэлцэн ирсэн юм.

 

Сэтгэгдэл (0)

    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!

Сэтгэгдэл үлдээх