Байгаль орчин, хөдөө аж ахуйн хөгжлийн хороо


Image

    Аймгийн ИТХ-ын дэргэдэх Байгаль орчин, хөдөө аж ахуйн хөгжлийн хороо хуралдаж 4 дүгээр сарын нэрэмжит ажил “Ногоон хөгжил тогтвортой хөгжлийн үндэс” аянд хэрэгжүүлэх ажлын талаар холбогдох байгууллагуудаас санал авчээ.
    Хурлыг Хороон дарга Б.Дашравдан удирдаж, аймгийн ИТХ-ын даргын зөвлөх Ш.Ганбат, аймгийн ИТХ-ын ажлын албаны хороод хариуцсан ажилтан Д.Буянзаяа, Ус цаг уур, орчны шинжилгээний албаны захирал С.Отгонбаатар, “Экобогд шанд” ТББ-ын тэргүүн н.Баасандорж, Цэцэрлэгжүүлэлт ногоон байгууламжийн газрын мэргэжилтэн н.Алтанчимэг, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын ахлах мэргэжилтэн П.Одончимэг нар оролцлоо.       

   Байгууллагуудаас сургалт, сурталчилгаа буюу өдөрлөг зохион байгуулах, уриалга гаргах зэргээр олон ажил зохион байгуулах санал гаргасан байна.

Сэтгэгдэл (0)

    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!

Сэтгэгдэл үлдээх