Эдийн засаг, үйлдвэрлэлийн хөгжлийн хороо


Image

    Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016.11.16-ны өдрийн “Хуваарь батлах тухай” 124 дүгээр тогтоолын дагуу  сар бүрийг аймгийн ИТХ-ын нэрэмжит сарын аян болгон зарлаж, нийгэмж тустай ажлуудыг хийж хэрэгжүүлж байхаар тогтсон. Тухайлбал, 5-р сард “Төсвийн бодлого- ИТХ-ын хяналт” сэдвийн дор төсөвт байгууллагуудын 2017 онд батлагдсан төсвийн I улирлын гүйцэтгэл, хэтрэлт, хэмнэлтэд хяналт тавих, сангуудын үйл ажиллагаатай танилцах, төсөвт байгууллагуудын удирдлагууд, нягтлан бодогч нарт  төсвийн болон татварын чиглэлээр сургалт явуулах зэрэг олон арга хэмжээг явуулсан.
  Тэгвэл 6-р сарыг аймгийн ИТХ-аас “Худалдаа,үйлчилгээ, аялал жуулчлалын  соёл”  сарын аян болгон зарлаж байгаа бөгөөд энэ ажлыг Б. Мөнхнасан даргатай Эдийн засаг, үйлдвэрлэлийн хөгжлийн хороо зохион байгуулах юм. Хорооны гишүүдээр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч Д.Батбилэг, Д.Эрдэнэбат, аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Х.Оюун-эрдэнэ, М.Байгалмаа, Т.Чинзориг нар ажилладаг. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын   Эдийн засаг, үйлдвэрлэлийн хөгжлийн хороо өнөөдөр хуралдаж нэрэмжит ажилтай холбоотой хийх ажлын төлөвлөгөөг хэлэлцлээ.

Сэтгэгдэл (0)

    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!

Сэтгэгдэл үлдээх