Мэдээ, мэдээлэл


Image

    Орхон аймгийн Засаг даргын санаачилгаар Орхон аймгийн ЗДТГ, “Эрдэнэт үйлдвэр” ХХК хамтран зохион байгуулж буй “Бизнес форум-Эрдэнэт” Эрдэнэт хотод өнөөдөр эхэлсэн. Энэхүү бизнес форумд УИХ-ын гишүүн О.Содбилэг, Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, Засаг дарга Д.Батлут, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийфн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, ХХААЯ-ны Худалдаа, нийтийн хоол, үйлчилгээний зохицуулалтын хэлтсийн дарга О.Онон,  Ерөнхий сайдын дэргэдэх Үндэсний хөгжлийн газрын Салбарын хөгжлийн бодлого зохицуулалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн С.Намжилмаа, Булган аймгийн ЗДТГ-ын дарга Б.Ууганбаяр тэргүүтэй төлөөлөгчид, Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог тэргүүтэй төлөөлөгчид болон  Орхон аймгийн төр захиргаа, хувийн хэвшил, ААН-ийн удирдлага, бизнес эрхлэгчдээс гадна Канад улсын ЭСЯ-ны зөвлөх Даглас Динг Ман,  ОХУ-аас Эрдэнэт хотод суугаа Ерөнхий консул Ракшаев.Р.Р,  ОХУ-ын Буриад улсын Улан-Үдэ хотын захиргааны Тээвэр, үйлдвэр үйлчилгээний асуудал эрхэлсэн хорооны дарга Юрий Захаровыч Ткачёв, БНХАУ-ын Манжуур хотын захиргааны Худалдааны хэлтсийн орлогч дарга Жао Дан, Эрээн хотын худалдааг дэмжих хорооны орлогч дарга Шилийнбаатар, Ордос хотын худалдаа аж үйлдвэрийн холбооны орлогч дарга Рен Ли На тэргүүтэй гадаадын 70 шахам зочид хүрэлцэн ирж оролцлоо. 
Бизнес форумын албан ёсны үйл ажиллагааг нээж Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут үг хэлж УИХ-ын гишүүн О.Содбилэг, аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва нар мэндчилгээ дэвшүүлэн форумын үйл ажиллагаанд амжилт хүссэн.
   Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва хэлсэн үгэндээ энэ форумаас бодитой үр дүн үлдэнэ гэж найдаж байгаагаа илэрхийлж Орхон аймгийн хурлын байгууллагын зүгээс, энэ форумаас гарсан шийдвэрүүдийг хэрэгжүүлэхийн төлөө бүх хүчин чармайлтаа дайчлан ажиллаж, гадаад дотоодын хөрөнгө оруулалтын бололцоотой нөхцлийг бий болгохыг орон нутгийн эрхийн хэмжээнд бүрэн шийднэ гэж амлан хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчдөд энэ форумаас тэгш зарчим дээр үндэслэн, харилцан ашигтай, бизнесийнхээ хамтрагчаа олоод, эрх зүйн таатай орчинд үйл ажиллагаа явуулах болтугай гэж ерөөсөн юм.


   Олон улсын бизнес форумын үйл ажиллагаа өндөрлөж байгаа бөгөөд бүсчилсэн хөгжлийн бодлого, үйлдвэрлэл үйлчилгээг төрөөс дэмжих, бизнес эрхлэх эрх зүйн орчныг сайжруулах, эдийн засгийн шинэчлэл ба гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зэрэг өргөн хүрээтэй сэдвүүдээр ярилцаж орон нутгийн бизнес эрхлэгчид өөрсдийн төсөл хөтөлбөрөө танилцуулсан.
   Мөн энэхүү “Бизнес форум”-ын үеэр “Уурхайчин” соёлын ордонд орон нутгийн бизнес эрхлэгчдийн үйлдвэрлэсэн бүтээлийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулагджээ.

Сэтгэгдэл (1)

  • olon ulsiin e/z forum aan

Сэтгэгдэл үлдээх