Иргэний танхимын мэдээ


Image

       Иргэний танхимд 2-р сарын 03 –ны өдөр "Аймгийн нутаг дэвсгэрт Төр, сүм, хийд, шашны байгууллагын харилцааг зохицуулах журам"-ын төсөлд оновчтой санаа тусгах, илүү боловсронгуй болгож зарим асуудлын гарцыг олох зорилгоор Журам боловсруулах ажлын хэсэг, Аймгийн ИТХ-ын ажлын алба хэлэлцүүлэг зохион байгууллаа.
    Хэлэлцүүлэгт аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга Д.Эрдэнэцэцэг, аймгийн ИТХ-ын даргын зөвлөх Ш.Ганбат, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Алтаншагай, Хууль эрх зүйн хэлтэс, Нийгмийн бодлогын хэлтсийн мэргэжилтнүүд, Тагнуулын газрын ажилтан, Баян-Өндөр сумын ИТХ-ын Тэргүүлэгчид, хурлын ажилтан, ИНХ-ын дарга, сумын мэргэжилтнүүд, баг сургуулийн нийгмийн ажилтнууд, ТББ-ын тэргүүнүүд оролцсон.
   Хэлэлцүүлгээр журмын зүйл заалтанд өөрчлөлт хийх болон нэмж оруулах олон санал ирсэнээс дурьдвал:
- 0-16 насны хүүхдүүдийн эмзэг байдал, сонирхолд тулгуурлан хүүхдийн тархийг угаах хэлбэрээр үйл ажиллагаа явагдаж байна. Үүнийг хэрхэн зохицуулах талаар журамдаа оруулж өгөх
-  Насанд хүрээгүй хүүхдүүдээр сурталчилгаа хийлгэдэг үүнийг шийдвэрлэх
- Зарим шашны байгууллагууд ард иргэдийг амьдаар нь оршуулах зан үйл үйлддэг. Энэ нь ард иргэдийн сэтгэл санаанд нөлөөлж тухайн хүнийг хөгжлийн бэрхшээлтэй хүртэл болгодог. Тиймээс хүмүүсийн эрүүл мэнд амьдралд нөлөөлсөн зан үйл үйлдэхийг журмаараа хориглож өгмөөр байна.
- Шашны байгууллагуудыг дотоодын гадаадын гэж ялгалгүй эрх тэгш үйлчилмээр байна. Гэр айл өрхөөр явдаг сурталчилгааг хориглосон журам гаргамаар байна гэх мэт олон санал ирсэн байна.



 

Сэтгэгдэл (0)

    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!

Сэтгэгдэл үлдээх