Фото мэдээ


Image

   УИХ-ын Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь” төслийг хэрэгжүүлж, төслийн хүрээнд аймаг, сумдын Иргэдийн Хурлын Төлөөлөгчдөд зориулсан суурь сургалтыг орон даяар зохион байгуулж байна. 
   Энэхүү төслийн хүрээнд 2016 оны 12-р сарын 7,8-ны өдрүүдэд Аймгийн Иргэдийн Хурлын ажлын албанаас  тус сургалтыг зохион байгуулан ажиллаа.  Сургалтанд аймаг сумдын иргэдийн хурлын нийт 74  Төлөөлөгчид хамрагджээ.
   Хоёр өдөр үргэлжилсэн тус сургалтанд мастер сургагч багш Ө.Цогбадрах, С.Цэгмид, Д.Батчулуун, сургагч багш  Б.Золоо нар “Орон нутгийн төсөв санхүүгийн удирдлага”, “Иргэдийн оролцоо иргэдтэй харилцах нь”, “Байгаль хамгаалал газрын харилцаа”, “Нутгийн өөрөө удирдах байгууллагын Үндсэн хуулийн ба эрх зүйн үндэс, хуралдаан, хуралдааны дэг” зэрэг сэдвүүдээр сургалт явууллаа. 2016 оны УИХ болон орон нутгийн сонгуулийн үр дүнд бий болсон аймаг, сумдын ИТХ-ын Төлөөлөгчдийн 30 хувь нь өмнө нь Төлөөлөгчөөр ажиллаж байсан туршлагатай. Харин үлдсэн 70 хувь нь шинээр сонгогдсон Төлөөлөгчид. Иймд 2012-2016 онуудад амжилттай хэрэгжиж байсан энэхүү төслийг үргэлжлэн хэрэгжүүлэхээр болсон юм.


Сэтгэгдэл (0)

    Мэдэгдэл. Энд сэтгэгдэл байхгүй!

Сэтгэгдэл үлдээх