Дарга


Image

   Орон нутгийн бие даасан байдал болон иргэдийнхээ нийтлэг эрх ашгийн илэрхийлэл болсон аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын цахим хуудсанд саатан болгоож буй танд энэ өдрийн мэндийг дэвшүүлье.

   Мэдээллийн шинэ эрин зуунд хөл нийлүүлэн алхаж буй Орхончууд та бүхэндээ үйл ажиллагааныхаа мэдээллийг тогтмол хүргэж, Хурлын байгууллагын ил тод, тунгалаг байдлыг хангахад аймгийн ИТХ-ын өөрийн Вэб сайт чухал үүрэг гүйцэтгэх учиртай. Мэдээлэлтэй бол мэдлэгтэй, мэдлэгтэй бол хүчтэй гэдэгчлэн ард түмэн та бүхэн аймгийн ИТХ-ын цахим хуудсанд цаг гарган саатаж, санаа оноогоо нэмэрлэснээр орон нутгийн маань хөгжлийн зам хурдсаж, та бидний хамтын ажиллагаа улам бэхжинэ гэдэгт итгэлтэй байна.

 

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

Орхон аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга     П.ПҮРЭВЛХАГВА

Сэтгэгдэл (1)

  • танд энэ өдрийн мэндийг дэвшүүлье. манай аймаг хүүхэд багачууд техникийн мэдлэг зохион бүтээх авьяас чадварыг олгох талаар бусад аймгаас хоцорч байгаа нь улс орон явагдаж байгаа Техник технологийн олимпиад, зохион бүтээгчдын уралдаант нэвтрүүлэг ,Хэнтий аймгийн засаг даргын тамгын газраас санаачлан ЕБДС дунд явуулдаг Робокон тэмцээн зэрэгт бусад аймгаас доогуур үзүүлэлттэй байдагт дүн шинжилгээ хийж манай "Авьяас хөгжлийн төв " НҮ ТББ сүүлийн 4 жилд аймагт хүүхэд багачууд тэр дундаа эрэгтэй хүүхдүүдийн дунд сэтгэн бодох ,зохион бүтээх авьяас чадварыг хөгжүүлэх талаар нилээд ажил зохиохоор төлөвлөсөн боловч Хүүхдийн ордонд сэтгэх чадвар IQ дугуйлан- 4 жил ,авто ус нисэх загварын дугуйланг нэг жил хичээллүүлсэн боловч аймаг орон нутгаас төдийлөн дэмжихгүй байгаагаас материал хөрөнгөний боломжгүйгээс сүүлийн 2 жилд явуулж чадахгүй байна . Манай аймгийн бүх хүүхэд багачууд урлаг,спортын авьяастан болох шаардлага байгаач юм уу бүү мэд Хүүхдийн зохион бүтээх авьяас чадварыг хөгжүүлэх ордонтой болох талаар гадаадын тусламж дэмжлэг авах боломж бүрдэж байсан боловч аймаг орон нутгийн дэмжлэг, барилга барих газрын зөвшөөрөл, их хурлын гишүүний албан бичиг зэргээс болж Өвсний үндэс хөтөлбөрөөс дэмжлэг авч чадаагүй барилгын зураг болон бусад өөрөөс хамаарах зүйлээ хийж гүйцэтгэн шатаж хохирч байсан юм , Манай аймгийн өсвөр насны хөвгүүд сурах хөгжих боломж муугаас компьютер тоглоомд татагдан эрүүл мэндээрээ хэзээ болтол хохирсоор байх юм



    Авьяас хөгжлийн төв П.Баяраа утас 99553476

Сэтгэгдэл үлдээх