Хурлын түүх

  • АЛЬ Ч ҮЕИЙН ХУРАЛ НЬ ОРОН НУТГИЙНХАА ХӨГЖЛИЙН БОДЛОГЫГ БАРЬЖ УДИРДАЖ ИРСЭН ЮМ

    Эрдэнэтийн их бүтээн байгуулалт нүргэлж эхэлсэн тэртээ 1974 оны 10 дугаар сарын 6-нд явагдсан Булган аймгийн Эрдэнэт хорооны АДХ-ын нэгдэх удаагийн сонгуулиар Эрдэнэт хэмээх энэ их айлын орон нутгийн төрийн эрх барих анхны Хурлын байгууллага гал голомтоо бадраасан түүхтэй. Тэр үеийн төрийн эрх барих болон гүйцэтгэн захирамжлах байгууллагын системийн бүрэлдэхүүн хэсэг нь орон нутгийн АДХ, түүний гүйцэтгэн захирамжлах байгууллага-АДХ-ын гүйцэтгэх захиргаа байлаа.

    Тэр үед орон нутгийн хурал нь нутаг дэвсгэртээ аж ахуй, нийгэм, соёл, төрийн байгуулалтыг удирдаж, нийт үйлдвэр, албан газар, байгууллагын үйл ажиллагааг зохицуулан чиглүүлж, газар эдэлбэр, байгаль хамгаалах, орон нутгийн баялгийг болон хөдөлмөрийн нөөцийг ашиглах, хүн амын нийгэм соёл, ахуйн хийгээд бусад үйлчилгээг зохион байгуулах талаар нутаг дэвсгэртээ байгаа бүх үйлдвэр, албан газар, байгууллагын үйл ажиллагааг нэгтгэн зохицуулж, удирдан чиглүүлж байх эрх хэмжээтэй байсан бөгөөд хотын АДХ-ын гүйцэтгэх захиргаа нь АДХ-ын чуулганы чөлөөт цагт түүний бүрэн эрхийг хэрэгжүүлдэг байгууллага байсан юм.

  • Эрдэнэт хот боллоо

    АИХ-ын Тэргүүлэгчдийн 1975 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 266 дугаар зарлигаар Эрдэнэт хот маань 1976 оны 01 дүгээр сарын 01-нээс аймагтай адилтгах статустай улсын харъяалалтай хот болсон юм.

  • АДХ-ын Тэргүүлэгчдийг сонгожээ

    БНМАУ-ын АИХ-аас 1989 онд баталсан “БНМАУ-ын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хуулиар орон нутгийн АДХ нь тухайн Хурлын зохион байгуулалт, олон түмний ажлыг эрхлэн байнга ажиллах байгууллага болох Ардын Хурлын Тэргүүлэгчидтэй болсон. Ийнхүү БНМАУ-ын Үндсэн хуулиар орон нутгийн төрийн эрх барих байгууллагын бүтэц тогтолцоог шинэчлэн хуульчилсаны дагуу хотын АДХ-ын 1989 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн чуулганаар хотын АДХ-ын Тэргүүлэгчдийг сонгожээ.

  • ИТХ-ын байгууллагын хөгжлийн үе

    1990 оны 7 дугаар сарын 29-ний өдөр явагдсан анхны ардчилсан 3 шатны хурлын байгууллагын сонгуулиар сонгогдсон Аймгийн Ардын Хурлын депутатууд 1994 оны 8 дугаар  сарыг  хүртэл бүрэн эрхээ хэрэгжүүлж, энэ бүрэн эрхийн хугацаагаар АХ-ын байгууллагын түүх дуусгавар болж, ИТХ-ын байгууллагын хөгжлийн үе эхэлсэн түүхтэй.

  • Орхон аймаг болон өөрчлөн зохион байгууллаа

    Гэвч 1992 онд баталсан Монгол Улсын Шинэ Үндсэн хуулиар хот нь Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж байх боломжгүй болсон юм. Хотын Ардын Хурал, Ардын Хурлын гүйцэтгэх захиргаа иргэд хөдөлмөрчдийнхөө санал хүсэлтийг удирдлага болгон хотынхоо бие даасан засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн статусыг хэвээр хадгалахын төлөө тууштай зогсож, 1993 онд 2 удаагийнхаа чуулганаар дараалан энэхүү статусын тухай асуудлыг хэлэлцэж “Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай” хуулийн төсөлд оруулах саналыг батлан, Монгол Улсын Их Хуралд өргөн барьж, энэ асуудлаар ажлын хэсэг байгуулж олон удаа УИХ, Засгийн газрын холбогдох хүмүүстэй уулзаж асуудал санал тавьж хөөцөлдсөний эцэст УИХ-ын 1994 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 32 дугаар тогтоолоор Эрдэнэт хот Орхон аймаг болон өөрчлөн зохион байгуулагдсан юм. 1992 онд батлагдсан Монгол Улсын Шинэ Үндсэн хууль, Монгол Улсын засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу 1992 онд орон нутгийн сонгууль явагдаж Улсын хэмжээнд орон нутгийн удирдлагын шинэ бүтэц тогтолцоо бий болсон боловч манай Эрдэнэт хот 1994 оны 8 дугаар сар хүртэл хуучин статусаараа байсаар байсан юм.

  • Аймгийн ИТХ-ын Анхдугаар хуралдаан

    Эрдэнэт хотын Ардын Хурлын Тэргүүлэгчдийн 1994 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 8 дугаар тогтоолоор Баян-Өндөр, Жаргалант сумын Засаг захиргааны анхан шатны нэгж болох 16 багийг байгуулснаар Аймгийн хэмжээнд төр, захиргааны байгууллагын бүх шатны бүтэц тогтолцоо бүрэлдэн бий болж багуудын ИНХ-аас сумын ИТХ-ын төлөөлөгчдийг, сумын ИТХ-аас Аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийг сонгох шууд бус сонгуулиар Аймгийн ИТХ-ын 42 төлөөлөгч сонгогдсон юм. Шинээр сонгогдсон Аймгийн ИТХ-ын Анхдугаар хуралдаан 1994 оны 8 дугаар сарын 28-нд хуралдаж төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрч, Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийг сонгон байгуулж, Засаг даргад нэр дэвшүүлэн Монгол Улсын Ерөнхий сайдад уламжилж томилуулснаар аймгийн удирдлагын шинэ бүтэц тогтолцоо, удирдлагын бүрэлдэхүүн бий болж бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн билээ.

  • Эрдэнэт хот Орхон аймаг болон өөрчлөн зохион байгуулагдсан учир орон нутгийн сонгууль Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 1994 оны 12 дугаар тог

        Монгол улс 1992 онд баталсан Шинэ Үндсэн хуулиараа Орон нутгийн төвлөн удирдах зарчмыг өөрчилж, Нутгийн өөрөө удирдах ёсны зарчмыг сонгон авсан бөгөөд орон нутгийн удирдлага нь НӨУЁ-ыг Төрийн удирдлагатай хослуулах зарчмаар хэрэгжинэ гэсэн үндсэн хуулийн заалт манай хотод хэрэгжиж эхлээд 20 гаруй жилийн хугацаа өнгөрч байна. Эрдэнэт хот Орхон аймаг болон өөрчлөн зохион байгуулагдсан учир орон нутгийн сонгууль Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 1994 оны 12 дугаар тогтоолоор зарлагдаж явагдсан юм.

      Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 1994 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн анхдугаар хуралдаанаар төлөөлөгч Гүрсэдийн Дүгэрээг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн орон тооны бус даргаар, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Сандагийн Цэгмэдийг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар тус тус сонгожээ. Тус хуралдаанаас  Эрдэнэт хотын АХ-ын Тэргүүлэгчдийн дарга бөгөөд АХ-ын гүйцэтгэх захиргааны даргаар ажиллаж байсан Чойжилсүрэнгийн Доржпаламыг улируулан ажиллуулахаар Орхон аймгийн Засаг даргаар нэрийг нь дэвшүүлж Монгол улсын Ерөнхий сайдад уламжлан томилуулсан. Ийнхүү Орхон аймагт нутгийн удирдлагын шинэ тогтолцоо хэрэгжиж эхэлсэн юм.

     Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын

    анхдугаар хуралдааны I дүгээр тогтоолын хавсралт

    Овог нэр

    Албан тушаал

    1

    Долгорсүрэнгийн Гэрэлчулуун

    Хүүхдийн Төлөө Төвийн дарга

    2

    Сангийн Саадэлэг

    Хотын цагдаагийн хэлтсийн дарга

    3

    Дамдинжавын Жадамбаа

    Хотын Ардын Хурлын гүйцэтгэх захиргааны дэд дарга

    4

    Чүлтэмжамцын Бадамдорж

    ХАА-н биржийн захирал

    5

    Жакулагийн Хавдлашим

    Дулааны цахилгаан станцын дарга

    6

    Цэрэнжавын Санжий

    Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн орлогч захирал

    7

    Магсарын Ганаа

    Хотын Үйлдвэрчний Эвлэлийн холбооны зөвлөлийн дарга

    8

    Догсомын Тогооч

    Уулын баяжуулах Эрдэнэт Үйлдвэрийн боловсон хүчний хэлтсийн дарга

    9

    Сандагийн Цэгмэд

    Хотын Ардын Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга

    10

    Касены Даулетбай

    Хотын Ардын Хурлын гүйцэтгэх захиргааны дэд дарга

    11

    Цээсүрэнгийн Ариунаа

    Хотын радио телевизийн төвийн дарга

    12

    Бадамын Дашням

    Хотын прокурор

    13

    Совдын Хасбаатар

    Нийгмийн хангамжийн хэлтсийн дарга

    14

    Лавдангийн Сэдбазар

    Баян-Өндөр сумын Засаг дарга

    15

    Дарьсүрэнгийн Юра

    Хотын прокурорын туслах прокурор

    16

    Доржийн Баясгалан

    Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн Эрүүл мэндийн цехийн дарга

    17

    Чойжилсүрэнгийн Доржпалам

    Хотын Ардын Хурлын Тэргүүлэгчид, гүйцэтгэх захиргааны дарга

    18

    Доржсүрэнгийн Давааням

    Хотын Ардын Хурлын гүйцэтгэх захиргааны цэрэг иргэний хамгаалалтын штабын дарга

    19

    Нямдаваагийн Эрдэнэсайхан

    Хүнсний захын дарга

    20

    Нямын Зулбаатар

    Биеийн тамир, спортын төвийн дарга

    21

    Төмөршагдарын Ганболд

    Хотын Ардын Хурлын гүйцэтгэх захиргааны ХХАА, байгаль орчны хэлтсийн дарга

    22

    Санжийн Цэндсүрэн

    Ардын Хурлын гүйцэтгэх захиргааны Нийгмийн бодлогын хэлтсийн ахлах мэргэжилтэн

    23

    Дамдинсүрэнгийн Дугар

    МАХН-ын хотын хорооны ажилтан

    24

    Сосорбурамын Цэен-Ойдов

    Мал эмнэлгийн газрын дарга

    25

    Лхамсүрэнгийн Дулмаа

    Найрамдал хорооны Ардын Хурлын гүйцэтгэх захиргааны дарга

    26

    Гүрсэдийн Дүгэрээ

     “Орхон”ХХК-ийн захирал

    27

    Доржийн Жанчив

    Цахилгаан шугам сүлжээний газрын дарга

    28

    Сэрээтэрийн Дэмбэрэлдорж

     “Өргөн хэрэглээ” ХХК-ийн захирал

    29

    Довчинбуугийн Магвансүрэн

    Монгол банкны захирал

    30

    Рэнцэнгиийн Цэрмаа

    МАХН-ын хотын хорооны дарга

    31

    Цагааны Дэлгэрсайхан

    Хотын Ардын Хурлын гүйцэтгэх захиргааны даргын туслах, боловсон хүчин

    32

    Мөнхийн Баасан

    Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн дулааны станцын хэсгийн дарга

    33

    Хуушааны Ганболд

    Хотын Ардын Хурлын гүйцэтгэх захиргааны худалдааны улсын байцаагч

    34

    Дамбийн Цагаач

    Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах фабрикийн цахилгааны ахлах инженер

    35

    Лодонгийн Батдорж

    МСДН-ын хотын зөвлөлийн дарга

    36

    Доржваанчигийн Чагнаадорж

    Хотын Ардын Хурлын гүйцэтгэх захиргааны мэргэжилтэн

    37

    Дончинбуугийн Дуламсүрэн

    Хотын эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга

    38

    Жамъяндагвын Баасанханд

    “Баянбулаг” кино театрын дарга

    39

    Түмэнбаярын Алтанхуяг

    “Цацраг” ХХК-ийн захирал

    40

    Рэнцэнгийн Дагва

    Хотын Ардын Хурлын гүйцэтгэх захиргааны засаг захиргааны хэлтсийн дарга

    41

    Доржсүрэнгийн Баттулга

    Жаргалант сумын Засаг дарга

    42

    Бэгзийн Чогсом

    Жаргалант сумын цахилгаан шугам сүлжээний инженер

    43

    Авирмэдийн Баатарболд

    Жаргалант сумын Дулааны станцын дарга

      

                  Аймгийн ИТХ-ын Анхдугаар хуралдаанаар Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийг Г.Дүгэрээ, Т.Алтанхуяг, Л.Батдорж, М.Ганаа, Д.Тогооч, С.Цэгмэд, Р.Цэрмаа нарын 7 хүний бүрэлдэхүүнтэй сонгож байгуулжээ.

    АЙМГИЙН ИТХ-ЫН АЖЛЫН ХЭСГҮҮД   

                Аймгийн ИТХ-ын 1994 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 4 дүгээр тогтоолоор Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын хэсгүүдийг байгуулагдан ажиллажээ.

     Засаг захиргааны ажлын хэсгийн ахлагчаар С.Цэгмид, гишүүдэд Р.Дагва, Д.Юра, Н.Эрдэнэсайхан, Д.Дугар

    Үйлдвэрлэл, эдийн засгийн хөгжлийн ажлын хэсгийн ахлагчаар М.Ганбаа, гишүүдэд Ж.Баасанханд, Д.Чагаандорж, Д.Магвасүрэн, Д.Цагаач

    Нийгмийн бодлогын ажлын хэсгийн ахлагчаар Р.Цэрмаа, гишүүдэд С.Хасбаатар, Н.Зулбаатар, Д.Баттулга, Д.Дуламсүрэн

    Хот байгуулалт, Байгаль орчны ажлын хэсгийн ахлагчаар Т.Алтанхуяг, гишүүдэд Д.Жадамбаа, Л.Дулмаа, Ц.Ариунаа, С.Цэен-Ойдов нар тус тус сонгогдон ажиллаж байв.

    Аймгийн ИТХ-ын анхдугаар бүрэн эрхийн хугацааны

    бодлогын баримт бичгээс..  

    • Аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн дүн, 1995 онд хөгжүүлэх үндсэн чиглэл,төсвийн тухай
    • Аймгийн хэмжээнд мөнгө зээлийн талаар 1995 онд баримтлах бодлогын тухай
    • Хүнсний аюулгүй байдлыг хангах /1996-2000 он/
    • Аймгийн хэмжээнд үйлдвэрлэлийн бүтцийг боловсронгуй болгох талаар 1995-1996 онд авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай
    • Орон нутгийн татварын тухай
    • Аймгийн Иргэдийн эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж чанарыг дээшлүүлэх чиг бодлогын тухай
    • Аймгийн эдийн засгийн засаг, нийгмийг 1995 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн явц, төсвийн тодотголын тухай
    • Аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн 1995 оны дүн, 1996 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, төсвийн тухай
    • Аймгийн хэмжээнд мөнгө зээлийн талаар 1995 онд хэрэгжүүлсэн чиглэлийн биелэлт, 1996 онд баримтлах чиглэлийн тухай
    • Боловсролын байгууллагуудыг бэхжүүлэх талаар баримтлах бодлогын тухай
    • Газар эзэмшүүлэх, ашиглуулах, хамгаалах хөтөлбөр батлах тухай
    • Аймгийн Хянан шалгах хорооны дүрэм батлах тухай
    • Байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх

  • Аймгийн ИТХ-ын хоёр дахь удаагийн сонгууль

       Аймгийн ИТХ-ын II дахь удаагийн сонгууль 1996 оны 10 дугаар сарын 6-ны өдөр явагдаж Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн шийдвэрээр байгуулагдсан аймаг, сумын сонгуулийн 3 хороо, 16 хэсгийн хороо ажиллаж түүнд 179 хүн сонгогдон сонгуулийг зохион байгуулж явуулсан юм.Аймгийн хэмжээгээр сонгуулийн 16 хэсэгт нэрийн жагсаалтанд 29031 сонгогч бүртгэгдсэнээс 17755 сонгогч буюу 61,2 хувь нь сонгуульд оролцож саналаа өгсөн юм. Сонгуулийн хуулийн дагуу Аймгийн ИТХ-д Баян-Өндөр сумаас 7, Жаргалант сумаас 3 хүн нэр дэвшсэн бөгөөд МАХН-ын хороо Баян-Өндөр сумаас Л.Цэрэннадмид, Жаргалант сумаас Д.Батболд нарыг, МҮДН-МСДН-ын Ардчилсан холбоо эвсэл Баян-Өндөр сумаас Ч.Энхбаяр, Жаргалант сумаас Ч.Чулуунбаатар нарыг, МАСН-ын байгууллага Баян-Өндөр сумаас засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийг төлөөлөн сонгогдохоор нэр дэвшүүлж сонгогчдын санал авсан юм. Мөн Баян-Өндөр сумаас Н.Бат-Эрдэнэ, И.Ганболд, Н.Зоригтбаатар, Т.Батсүх нар бие даан нэрээ дэвшүүлсэн байна. Санал авалтын дүнгээр Баян-Өндөр сумаас сонгогчдын 53,3 хувийн саналаар Ч.Энхбаяр, Жаргалант сумаас сонгогчдын 63.4 хувийн саналаар Д.Батболд нар шууд сонгогдсон юм. Нэр дэвшигч Л.Цэрэннадмид 40,3 хувийн Ч.Чулуунбаатар 35,7 хувийн, МАСН 2,9 хувийн бие даан нэр дэвшигчид 3,5 хувийн санал авсан байна.

       Энэхүү сонгуулиар сонгогчдын 53,1 хувь нь МҮАН-МСДН-ын Ардчилсан холбоо эвслийг, 39,4 хувь нь МАХН-ыг, 3,3 хувь нь МАСН-ыг дэмжиж, сонгогчдын 4,2 хувь аль ч нам, эвслийг дэмжээгүй юм. Сонгуулийн хуулийн дагуу нам, эвслүүд дараалалд оруулсан нэрсийн жагсаалтаар нэр дэвшүүлсэн бөгөөд сонгуулийн эцсийн үр дүнгээр суудал хуваарилахад сонгогчдын 53,1 хувь нь дэмжсэн МҮАН-МСДН-ын Ардчилсан холбоо эвсэл 17, сонгогчдын 39,4 хувь нь дэмжсэн МАХН 13 суудал авч, сонгогчдын 5 хувийн санал авч чадаагүй МАСН-д суудал олгогдоогүй юм.

       Аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон 30 хүний 30 хувь нь 2 дахь удаагаа сонгогдсон бөгөөд төлөөлөгчдийн 50 хувь нь инженер механикч, 27 хувь нь эдийн засагч-нягтлан бодогч, 13 хувь нь хуульч, улс төр судлаач, 10 хувь нь багш, агрономч бусад мэргэжлийн хүмүүс байв. МАХН-ын гишүүн 43 хувь, МҮАН-ын гишүүн 40 хувь, МСДН-ын гишүүн 17 хувь байв.

  • Аймгийн ИТХ-ын хоёр дахь бүрэн эрх

    1996 оны 10 дугаар сарын 24-нд хуралдсан Анхдугаар хуралдааны 01 дүгээр тогтоолоор 30 төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрч аймгийн ИТХ бүрэн эрхийг хэрэгжүүлж эхэлсэн юм.

    Орхон аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн

    Хурлын II дахь удаагийн сонгуулийн

    Анхдугаар хуралдаанаар батлав.

     ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН

    2 ДАХЬ УДААГИЙН СОНГУУЛИАР СОНГОГДСОН

    АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН

    ТӨЛӨӨЛӨГЧДИЙН НЭРИЙН ЖАГСААЛТ

    Овог нэр

    Албан тушаал

    1

    Чоймболын Энхбаяр

    МҮАН-ын аймгийн зөвлөлийн дарга

    2

    Түмэнбаярын Алтанхуяг

    Ардчилсан холбоо эвслийн нарийн бичгийн дарга

    3

    Төмөршагдарын Ганболд

    МСДН аймгийн зөвлөлийн дарга

    4

    Булгаагийн Алтанхуяг

    УБҮ-ийн Тооцоолон бодох төвийн дарга

    5

    Дашнямын Хүрэлбаатар

    Боловсрол төвийн арга зүйч

    6

    Хорчинжавын Лувсаншарав

    Хоршоодын холбооны инженер

    7

    Даржаагийн Нямгэрэл

    УБҮ-ийн Холбооны цехийн дарга

    8

    Рэнжавын Гантулга

    “Сүлд” ХХК-ийн захирал

    9

    Доржваанчигийн Чагнаадорж

    Аймгийн ЗДТГ-ын ХАА-н асуудал хариуцсан түшмэл

    10

    Дамдинсүрэнгийн Батбаяр

    МҮАН-ын аймгийн зөвлөлийн нарийн бичгийн дарга

    11

    Намууны Ивгээл

    “Ирээдүй” ББХК-ийн захирал

    12

    Дашийн Буян

    10 жилийн IV дунд сургуулийн хичээлийн эрхлэгч

    13

    Гомбожавын Баттогтох

    Үнэт цаасны “Эрдэнэт хос” ХХК-ийн захирал

    14

    Догсомын Хандсүрэн

    МоАХ-ны аймгийн зөвлөлийн нарийн бичгийн дарга

    15

    Ваанчигийн Сумъяасүх

    Худалдаа аж үйлдвэрийн танхимын салбарын захирал

    16

    Шаравын Энхбаяр

    Чойр хотын хоршоодын холбооны дарга

    17

    Гүрбадамын Зургаанжин

    Аймгийн Шүүхийн Тамгын хэлтсийн дарга

    18

    Дэмчигийн Батболд

    “Талын нуур” компаний захирал

    19

    Цэвээндоржийн Ням-Осор

    “Эрдэнэт-Сэлэнгэ” ХК-ний захирал

    20

    Хуушааны Ганболд

    “Алтан сүмбэр” компаний захирал

    21

    Дамдингийн Батхүү

    “Монгол судар” компаний захирал

    22

    Ёндонгийн Баярсайхан

    УБҮ-ийн Эдийн засгийн хэлтсийн орлогч дарга

    23

    Шаарийбуугийн Ганбат

    УБҮ-ийн ОСНААУГ-ын даргын орлогч

    24

    Лавдангийн Сэдбазар

    Баян-Өндөр сумын Засаг дарга

    25

    Чойжилсүрэнгийн Доржпалам

    Аймгийн Засаг дарга

    26

    Совдын Хасбаатар

    Аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга

    27

    Касены Даулетбай

    Аймгийн Засаг даргын орлогч

    28

    Дамбийн Цагаач

    УБҮ-ийн Баяжуулах фабрикийн ерөнхий цахилгаанчны орлогч

    29

    Доржхүүгийн Жанчив

    Цахилгаан шугам сүлжээний газрын дарга

    30

    Гэндэнгийн Төмөрбат

    “Суварга Уул” компаний захирал

      Аймгийн ИТХ-ын Анхдугаар хуралдаанаар Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийг Х.Лувсаншарав, Б.Алтанхуяг, К.Даулетбай, Ц.Ням-Осор, Л.Сэдбазар, Д.Хүрэлбаатар, Ч.Энхбаяр нарын 7 хүний бүрэлдэхүүнтэйгээр сонгожээ.

       1997 онд К.Даулетбай, Д.Хүрэлбаатар, Ч.Энхбаяр, Л.Сэдбазар нарыг хурлын гүйцэтгэх засаглал, хурлын байгууллагын ажлын зааг ялгааг хангах зорилгоор чөлөөлж, Ё.Баярсайхан, Р.Гантулга, Г.Зургаанжин, Д.Жанчив нарыг нөхөн сонгосон бол 1999 онд Г.Зургаанжинг мөн чөлөөлж Д.Буянг нөхөн сонгосон байна.

     АЙМГИЙН ИТХ-ЫН АЖЛЫН ХЭСГҮҮД

              Орон нутгийн хурал, засаг захиргаа, хууль эрх зүйн бодлого, хяналтын ажлын хэсгийн ахлагчаар Х.Лувсаншарав, гишүүдэд Ч.Энхбаяр, Д.Чагнаадорж, Ч.Доржпалам, Д.Хүрэлбаатар, Ш.Энхбаяр, Х.Ганболд, В.Сумъяасүх

    Төсөв, санхүү, эдийн засаг, үйлдвэрлэлийн бодлого, хяналтын ажлын хэсгийн ахлагчаар Ц.Ням-Осор, гишүүдэд К.Даулетбай, Г.Төмөрбат, Г.Баттогтох, Р.Гантулга, Д.Хандсүрэн, Г.Зургаанжин, Ё.Баярсайхан

    Нийгмийн бодлого, хяналтын ажлын хэсгийн ахлагчаар Бу.Алтанхуяг, гишүүдэд Д.Буян, Н.Ивгээл, Д.Цагаач, Д.Батхүү, С.Хасбаатар, Ш.Ганбат

    Хот байгуулалт, байгаль орчин, экологийн бодлого, хяналтын ажлын хэсгийн ахлагчаар Л.Сэдбазар, гишүүдэд Т.Ганболд, Д.Нямгэрэл, Д.Батболд, Д.Жанчив, Д.Батбаяр, Т.Алтанхуяг нар тус тус сонгогдон ажиллаж байв.

    Мөн П.Сүрэнжав, Д.Өлзийбаяр нарыг Хот байгуулалт, байгаль орчин, экологийн бодлого, хяналтын ажлын хэсгийн гишүүдээр, Д.Оюунбат, Г.Дүгэрээ нарыг Төсөв, санхүү, эдийн засаг, үйлдвэрлэлийн бодлого, хяналтын ажлын хэсгийн гишүүдээр, Ч.Хавдлашыг Нийгмийн бодлого, хяналтын ажлын хэсгийн гишүүнээр нөхөн сонгожээ.

     Аймгийн ИТХ-ын хоёр дахь бүрэн эрхийн хугацааны 

    бодлогын баримт бичгээс...

    • Орхон аймгийн XXI зууны тогтвортой хөгжлийн хөтөлбөр батлах тухай
    • Хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх аймгийн дэд хөтөлбөр
    • Ажилгүйдэл, ядуурлыг бууруулах төлөвлөгөө батлах тухай
    • Эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж, чанарыг дээшлүүлэх талаар 1999-2004 онд баримтлах бодлого
    • Бүх шатны боловсон хүчин бэлтгэх бодлого батлах тухай
    • Иргэдийн нийгмийн эрүүл мэндийн түвшинг сайжруулах талаар 1999-2001 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай
    • Жижиг дунд үйлдвэр дэмжих дэд хөтөлбөр (1999-2004)
    • Боловсон хүчний талаар баримтлах бодлого
    • Аймгийн хүн амын хүнсний аюулгүй байдлыг 2000-2002 он хүртэл хангах
    • Хүүхдийн болон түүний эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хөтөлбөр /2000-2005 он хүртэл 3 үе шаттай/
    • Орхон аймагт 1996 онд газар эзэмшүүлэх, ашиглуулах хамгаалах хөтөлбөрийн биелэлт, 1997 онд хэрэгжүүлэх хөтөлбөрийн тухай
    • Архидан согтуурахтай тэмцэх талаар гарсан хууль тогтоомж, шийдвэрүүдийн хэрэгжилт, цаашид авах арга хэмжээний тухай
    • Аймгийн засаг захиргааны байгууллагын бүтэц зохион байгуулалтыг боловсронгуй болгох тухай
    • Газрын бүсчлэл ба төлбөр тогтоох тухай
    • Эрдэнэт хотын ногоон бүс, ойн зааг тогтоох тухай
    • Ядуурлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, цаашдын зорилтын тухай
    • Баг байгуулах тухай
    • Хот байгуулалт, хот тохижилтын талаар зохиож буй ажил, цаашдын зорилтын тухай
    • Аймгийн иргэдийн эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж, чанарыг дээшлүүлэх талаар 1995-1998 онд баримталсан бодлогын биелэлт, 1999-2000 онд баримтлах чиглэлийн тухай
    • Аймгийн ИТХ-ын үйл ажиллагааны үндсэн журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай
    • Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн биелэлтийн явц, үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгөх тухай
    • Аймгийн хэмжээнд жижиг дунд үйлдвэр хөгжүүлэх талаар авч буй арга хэмжээ, цаашид тавих зорилтын тухай
    • Бүрэн эрхийн хугацаанд аймгийн ИТХ-ын хуралдаанаас гаргасан тогтоол шийдвэрийн биелэлтийн явцын тухай
    • Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн биелэлтийн явц, үйл ажиллагаанд дүгнэлт өгөх тухай
    • Шинэчлэн тодотгосон Эрдэнэт хотын Ерөнхий төлөвлөгөө батлах тухай
    • Эрдэнэт хотын шинэчлэн тодотгосон ерөнхий төлөвлөгөө батлах тухай

     

     

     

     

     

     

  • Аймгийн ИТХ-ын гурав дахь удаагийн сонгууль

       Аймгийн ИТХ-ын III дахь удаагийн сонгууль 2000 оны 10 дугаар сарын 1-ний өдөр явагджээ. Аймаг, сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн шийдвэрээр аймаг сумдын сонгуулийн хороо 3, хэсгийн хороо 24 байгуулагдан сонгуульд оролцсон. Бүх намуудын төлөөлөлтэй 285 хүн томилогдон сонгуулийг зохион байгуулан явуулсан бөгөөд Сонгуулийн хорооны даргаар АА-ийн 186 дугаар нэгтгэлийн орлогч дарга Д.Баатар ажиллажээ. Аймгийн ИТХ-ын сонгуулийн 30 тойрогт МАХН,МСДН, МБНН, МҮАН, ”Эх орон-МАСШН”эвсэл, ИЗН болон бие даан нэр дэвшигч гэсэн 7 субъектээс 143 хүн нэр дэвшиж өрсөлдсөн байна. Нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгаанд ухуулагч, намуудын сонгууль эрхэлсэн ажилтан, бие даан нэр дэвшигчдийн шадар туслахаар 326 хүн, санал авах тоолох, дүн гаргах ажиллагаанд 221 ажиглагч оролцжээ.
        Сонгуулийн 24 хэсэгт 33168 сонгогч бүртгэгснээс 18129 сонгогч буюу нийт сонгогчдын 54,6  сонгуульд оролцож , МАХН-ын нэр дэвшигчдийн төлөө буюу 9355 хүн буюу 53,3 хувь, МСДН-ын нэр дэвшигчдийн төлөө 1338 хүн буюу 7,6 хувь, МБНН-ын нэр дэвшигчдийн төлөө 245 хүн буюу 1,4 хувь, МҮАН-нэр дэвшигчдийн төлөө 1922 хүн буюу 10,9 хувь, ИЗН-ын нэр дэвшигчдийн төлөө 218 хүн буюу 1,2 хувь бие даан нэр дэвшигчдийн төлөө 1201 хүн буюу 6,8 хувь нь саналаа өгсөн байна. Орхон аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр МАХН-аас 27, МҮАН-аас 2, бие даан нэр дэвшигч 1 хүн сонгогдсон байлаа.
        Төлөөлөгчид 100 хувь дээд боловсролтой төрөл бүрийн инженер мэргэжилтэй 16, эдийн засагч 5, инженер, эдийн засагч 2, улс төр судлаач 2, хууль 1, мал зүйч 1, 6 төлөөлөгч дахин сонгогджээ.

  • Аймгийн ИТХ-ын гурав дахь бүрэн эрх

       Аймгийн ИТХ-ын 2000 оны 10 дугаар сарын 23-нд хуралдсан Анхдугаар хуралдаанаар шинээр сонгогдсон төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрч ИТХ бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн юм.

    Орхон аймгийн ИТХ-ын III удаагийн

    Сонгуулийн Анхдугаар хуралдааны

    01 дүгээр тогтоолын хавсралт

     ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН

     ХУРЛЫН III УДААГИЙН СОНГУУЛИАР СОНГОГДСОН

    АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН

    ТӨЛӨӨЛӨГЧДИЙН НЭРИЙН ЖАГСААЛТ 

    Овог нэр

    Албан тушаал

    1

    Батчулууны Жигдэнгомбо

    Аймгийн МАХН-ын хорооны дэд дарга

    2

    Дамдинсүрэнгийн Галбаатар

    “Вэнс” ХХК-ийн захирал

    3

    Чимэдийн Билэгт

    Баян-Өндөр сумын Шанд багийн Засаг дарга

    4

    Хуушингийн Ганболд

    Аймгийн орон нутгийн өмчийн албаны дарга

    5

    Аюурзанын Эрдэнэчулуун

    “Элстэйн дэнж” ХХК-ийн захирал

    6

    Цоодолын Зоригт

    “Мазар өргөө” ХХК-ийн захирал

    7

    Аюушийн Энхтайван

    Холбооны газрын дарга

    8

    Мижиддоржийн Амаржаргал

    Баян-Өндөр сумын Булаг багийн Засаг дарга

    9

    Гунгаагийн Бадарч

    Эрдэнэт “Алтан аргамж” ХХК-ийн ерөнхий захирал

    10

    Дүгэрсүрэнгийн Эрдэнэцэцэг

     “Эрдэнэт-Сэлэнгэ” ХХК-ийн Эдийн засаг менежментийн “Сэлэнгэ” дээд сургуулийн дэд захирал

    11

    Цээсүрэнгийн Ариунаа

    Монголын радиогийн Орхон аймаг дахь сурвалжлагч, Үнэн сонины сурвалжлагч

    12

    Нэргүйн Бат-Эрдэнэ

    Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга

    13

    Пүрэвсүрэнгийн Лхагвасүрэн

    “Монгол Шинэс” ХХК-ийн захирал

    14

    Касены Даулетбай

    Аймгийн Засаг даргын орлогч

    15

    Сандагийн Цэгмэд

    Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга

    16

    Шаарийбуугийн Ганбат

    УБҮ-ийн ОСНААУГ-ын даргын орлогч

    17

    Дамбийн Цагаач

    УБҮ-ийн Баяжуулах фабрикийн ерөнхий эрчим зүйч

    18

    Зоригтын Ганбаатар

    УБҮ-ийн Баяжуулах фабрикийн дарга

    19

    Дүгэржанцангийн Батбилэг

    УБҮ-ийн Оёдлын цехийн ерөнхий инженер

    20

    Пүрэвжавын Пүрэвлхагва

    Хадгаламж банкны захирал

    21

    Цэрэнжавын Санжий

     “Эрдэнэт концерн” ХХК-ийн ерөнхийлөгч

    22

    Даваадоржийн Оюунбат

    Аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн ахлах мэргэжилтэн

    23

    Баатарын Мянганбаяр

    УБҮ-ийн Оёдлын цехийн дарга

    24

    Дэжидийн Байгал

    УБҮ-ийн Ерөнхий захирлын Нийгмийн асуудал эрхэлсэн орлогч

    25

    Шаравын Гэзэгт

    “Вэнс” ХХК-ийн захирал

    26

    Хишигсүрэнгийн Олзбаатар

    Улаанбаатар Төмөр замын Эрдэнэт зангилааны дарга

    27

    Лувсанцэрэнгийн Хүчитбаатар

    “Их эрхэт” ХХК-ийн захирал

    28

    Шаравын Энхбаяр

    Хот тохижуулах газрын дарга

    29

    Гантөмөрийн Дамиранбазар

    Аймгийн хянан шалгах хорооны дарга

    30

    Дэмчигийн Батболд

    “Талын нуур” ХХК-ийн захирал

     

       Аймгийн ИТХ-ын Анхдугаар хуралдаанаар Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийг Ш.Ганбат, Г.Дамиранбазар, Ц.Зоригт, П.Пүрэвлхагва, Ц.Санжий, Л.Хүчитбаатар, Д.Цагаач, С.Цэгмэд, Ш.Энхбаяр нарын 9 хүний бүрэлдэхүүнтэй сонгож байгуулжээ.

    Аймгийн ИТХ-ын Байнгын хороод

        Орон нутгийн хурал, засаг захиргаа, эрх зүйн бодлого хяналтын Байнгын хорооны даргаар С.Цэгмэд, гишүүдэд Х.Ганболд, Б.Жигдэнгомбо, Ч.Билэгт, Н.Бат-Эрдэнэ, Х.Олзбаатар
      Төсөв, санхүүгийн бодлого хяналтын Байнгын хорооны даргаар Ц.Зоригт, гишүүдэд Д.Галбаатар, З.Ганбаатар, Д.Оюунбат, Г.Дамиранбазар
      Эдийн засаг, үйлдвэрлэлийн бодлого, хяналтын Байнгын хорооны даргаар Ц.Санжий, гишүүдэд К.Даулетбай, Ш.Гэзэгт, Д.Батболд, Д.Батбилэг
      Нийгмийн хөгжлийн бодлого хяналтын Байнгын хорооны даргаар Д.Цагаач, гишүүдэд М.Амаржаргал, Ц.Ариунаа, Ш.Ганбат, Д.Эрдэнэцэцэг, Д.Байгал
      Хот байгуулалт, хот тохижилтын бодлого, хяналтын Байнгын хорооны даргаар Л.Хүчитбаатар, гишүүдэд Б.Мянганбаяр, Ш.Энхбаяр, Ч.Билэгт, П.Лхагвасүрэн, А.Энхтайван
      Байгаль орчин экологи, хөдөөгийн хөгжлийн бодлого хяналтын Байнгын хорооны даргаар П.Пүрэвлхагва, гишүүдэд Г.Бадарч, А.Эрдэнэчулуун, А.Энхтайван, П.Лхагвасүрэн нарыг сонгожээ.

    Аймгийн ИТХ-ын гурав дахь бүрэн эрхийн хугацааны
    бодлогын баримт бичгээс...

    • Аймгийн хүн амын хүнсний аюулгүй байдлыг 2000-2002 он хүртэл хангах
    • Хүүхдийн болон түүний эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хөтөлбөр /2000-2005 он хүртэл 3 үе шаттай/
    • Аймгийн хэмжээнд нийгмийн дэг журам, сахилга хариуцлагыг сайжруулах талаар 2001-2005 онд явуулах бодлого, үйл ажиллагааны хөтөлбөр
    • Аймгийн боловсролын салбарыг 2001-2005 онд хөгжүүлэх хөтөлбөр
    • Аймгийн соёлын салбарыг 2001-2005 онд хөгжүүлэх хөтөлбөр
    • Аймгийн Байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөц баялгийг зүй зохистой ашиглах талаар 2001-2005 онд тавих зорилт, хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө
    • Аймгийн төсвийн орлогыг нэмэгдүүлэх талаар 2002-2005 онд баримтлах бодлого
    • Аймгийн хэмжээнд авто тээврийг хөгжүүлэх талаар 2001-2004 онд явуулах бодлого, үйл ажиллагааны хөтөлбөр
    • Нийгмийн эрүүл мэндийг сайжруулах талаар 2002-2004 онд хэрэгжүүлэх төлөвлөгөө
    • Орхон аймгийн хэмжээнд орон нутгийн өмчийн талаар 2001-2004 онд баримтлах үндсэн чиглэл
    • Аймгийн хэмжээнд хүн ам зүйн талаар 2002-2006 онд баримтлах бодлого
    • Аймгийн хэмжээнд залуучуудын талаар баримтлах бодлого /
    • Хүний эрхийг хангах үйл ажиллагааны төлөвлөгөө /2002-2006 онд/
    • Аймгийн төсвийн орлогыг нэмэгдүүлэх талаар 2002-2005 онд баримтлах бодлого
    • Аймгийн хэмжээнд ахмадуудын талаар 2002-2006 онд баримтлах бодлого
    • Аймгийн хянан шалгах хороог 2002-2005 онд бэхжүүлэх, боловсон хүчний мэдлэг боловсролыг дээшлүүлэх хөтөлбөр
    • Аймгийн хэмжээнд 2003-2007 онд спортын талаар баримтлах бодлого, Хүн амын бие бялдрыг чийрэгжүүлэх аймгийн дэд хөтөлбөр /2002-2007/
    • Хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх хөтөлбөр, Хөтөлбөрийг хэрэгжүүлэх зөвлөлийн бүрэлдэхүүн, зөвлөлийн ажиллах журам
    • Зайны сургалтын дэд хөтөлбөр
    • Төрийн үйлчилгээний өндөр соёлтой загвар аймаг болгох 2003-2005 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө
    • Хүнсний хангамж, аюулгүй байдал дэд хөтөлбөр
    • Хүүхдийн төлөө нийгмийн цогц үйлчилгээний хөтөлбөр

  • Аймгийн ИТХ-ын дөрөв дэх удаагийн сонгууль

       Аймгийн ИТХ-ын IV сонгууль 2004 оны 10 дугаар сарын 17-ны өдөр явагджээ. Аймаг, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор Аймаг, сумын сонгуулийн 3 хороо, 26 хэсгийн хороо байгуулагдсан түүний бүрэлдэхүүнд 367 хүн томилогдон сонгуулийг зохион байгуулж явуулжээ.
      Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 30 тойрогт МАХН-аас 30, Эх орон Ардчилал эвслээс 30, БНН-аас 6, бие дааж 4 нийт 70 хүн нэр дэвшиж сонгуульд оролцжээ. Нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгааны ажилд намуудын сонгууль эрхэлсэн ажилтан, бие даан нэр дэвшигчдийн шадар туслах 708 хүн, санал авах, дүн гаргах үеэр ажиглагчаар 215 хүн ажиллажээ.
      Аймгийн хэмжээнд сонгуулийн 26 хэсэгт 33050 сонгогч бүртгэгдсэнээс 20511 сонгогч буюу 62,0 хувь нь саналаа өгчээ. МАХН-ын нэр дэвшигчдийн төлөө 10565 сонгогч буюу 52,5 хувь, Эх орон-Ардчилал эвслийн нэр дэвшигчдийн төлөө 8786 сонгогч буюу 43,7 хувь, БНН-аас нэр дэвшигчдийн төлөө 148 сонгогч буюу 0,7 хувь бие даан нэр дэвшигчдийн төлөө 5165 сонгогч буюу 2,6 хувь нь саналаа өгсөн байв. Аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр МАХН-аас 20, Эх орон-Ардчилал эвслээс 10 хүн сонгогджээ. Аймгийн ИТХ-ын Төлөөлөгчдийн 12 нь өмнөх сонгуулиар Аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдож байсан, мэргэжлийн хувьд төрөл бүрийн инженер-12, нягтлан бодогч эдийн засагч 5, улс төр судлаач, багш, хүний их эмч, малын их эмч, бизнес судлаач эдийн засагч зэрэг мэргэжлийн тус бүр 1, доктор 3, докторантурт 2, магистр 5 байна.

  • Аймгийн ИТХ-ын дөрөв дэх бүрэн эрх

       Аймгийн ИТХ-ын IV дэх удаагийн сонгуулийн Анхдугаар хуралдаан 2004 оны 10 дугаар сарын 29-нд хуралдаж шинээр сонгогдсон төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрснөөр Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шинэ бүрэлдэхүүн бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн юм.

    Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын

    2004 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн

    Анхдугаар хуралдааны 01 дүгээр

    тогтоолын хавсралт

     ОРХОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН

     ХУРЛЫН 4 ДЭХ УДААГИЙН СОНГУУЛИАР

    СОНГОГДСОН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН

     ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН НЭРИЙН ЖАГСААЛТ

     

    Нэр дэвшигчийн эцэг /эх/-ийн болон өөрийн нэр

    Албан тушаал

    1

    Равжирын Мягмардорж

    “Хүрэнбулаг” ХХХ-ийн ерөнхий захирал

    2

    Дамдинсүрэнгийн Галбаатар

    Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн маркетинг мэдээллийн хэлтсийн дарга

    3

    Сандагийн Цэгмэд

    Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга

    4

    Батчулууны Жигдэнгомбо

    Баян-Өндөр сумын Засаг дарга

    5

    Хуушингийн Ганболд

    Аймгийн ЗДТГ-ын дарга

    6

    Лхамсүрэнгийн Дулмаа

    Аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний төвийн дарга

    7

    Шаарийбуугийн Ганбат

    Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга

    8

    Данжаадын Энхмандах

    “Эрдэнэт Чингэс” ХХК-ийн захирал

    9

    Дариймаагийн Чулуунбат

    “Чингисийн чулуу” ХХК-ийн Ерөнхий захирал

    10

    Даваадоржийн Оюунбат

    Аймгийн Засаг даргын орлогч

    11

    Мижиддоржийн Батцоож

    Аймгийн ҮЭ Холбооны нийгэм эдийн засгийн асуудал хариуцсан зохион байгуулагч, ня-бо

    12

    Аюушийн Энхтайван

    Аймгийн Холбооны газрын дарга

    13

    Осорын Ганбаатар

     “ЭДЦС” ТӨХК-ийн ерөнхий инженер

    14

    Дэмбэрэлийн Дэлгэрбаяр

    Аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга

    15

    Касены Даулетбай

    Аймгийн Засаг дарга

    16

    Рэнжавын Гантулга

    Ардчилсан Залуучуудын холбооны тэргүүн

    17

    Зоригтын Ганбаатар

    УБҮ-ийн Ерөнхий захирлын үйлдвэрлэл эрхэлсэн орлогч

    18

    Банкын Мягмарсүрэн

    Ардчилсан залуучуудын холбооны дэд тэргүүн

    19

    Дамбажанцангийн Эрдэнэбат

    УБҮ-ийн Санхүүгийн хэлтсийн эдийн засагч

    20

    Гүрсэдийн Зоригт

    “Үйлс констракшн” ХХК-ийн захирал

    21

    Пүрэвжавын Пүрэвлхагва

    Аймгийн ЗДТГ-ын Санхүү эдийн засаг, төрийн сангийн хэлтсийн дарга

    22

    Дорждамын Дамба-Очир

    УБҮ-ийн Ерөнхий захирлын Худалдаа эрхэлсэн орлогч

    23

    Гүнчингийн Батбаатар

    “Гэгээ” дунд сургуулийн захирал

    24

    Галцогтын Галбаатар

    УБҮ-ийн Санхүүгийн хэлтсийн дарга

    25

    Дамдинсүрэнгийн Ганболд

    УБҮ-ийн Компьютерийн сүлжээний эрхлэгч

    26

    Сүрэнгийн Давааням

    ШУТИС-ийн харьяа Технологийн сургуулийн захирал

    27

    Готовын Пүрэвдорж

    “ЭБЦТС” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал

    28

    Лувсанцэрэнгийн Хүчитбаатар

    “Металл индустрал” ХХК-ийн Гүйцэтгэх захирал

    29

    Бөөхүүгийн Винтов

    Аймгийн Гаалийн хорооны дарга

    30

    Мангийн Төгсжаргал

    “Эрдэнэт Фермер” ТББ-ын гүйцэтгэх захирал

     

       Аймгийн ИТХ-ын Анхдугаар хуралдаанаар Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийг Д.Оюунбат, Г.Батбаатар, М.Батцоож, Г.Галбаатар, Д.Галбаатар, Ш.Ганбат, Х.Ганболд, Р.Гантулга,  Л.Дулмаа, Д.Дэлгэрбаяр, Д.Чулуунбат нарын 11 хүний бүрэлдэхүүнтэй сонгож байгуулжээ.

    АЙМГИЙН ИТХ-ЫН БАЙНГЫН ХОРОО

          Орон нутгийн хурал, засаг захиргаа, Эрх зүйн бодлого хяналтын байнгын хорооын даргаар С.Цэгмэд, гишүүдэд Д.Чулуунбат, З.Ганбаатар, Д.Ганболд
        Эдийн засаг, үйлдвэрлэл, төсөв санхүүгийн бодлого хяналтын байнгын хорооны даргаар Д.Галбаатар, гишүүдэд С.Давааням, Г.Галбаатар, Д.Эрдэнэбат, Д.Дамба-Очир, Г.Зоригт, К.Даулетбай
         Нийгмийн хөгжлийн бодлого, хяналтын байнгын хорооны даргаар Ш.Ганбат, гишүүдэд Б.Жигдэнгомбо, Г.Батбаатар, Д.Энхмандах, Л.Дулмаа, М.Батцоож
        Хот байгуулалт, хот тохижилтын бодлого, хяналтын байнгын хорооны даргаар Б.Винтов, гишүүдэд Х.Ганболд, П.Пүрэвлхагва, А.Энхтайван, Д.Дэлгэрбаяр, Г.Пүрэвдорж, М.Төгсжаргал нарыг тус тус сонгогдон ажиллаж байв.

    Аймгийн ИТХ-ын дөрөв дэх бүрэн эрхийн хугацааны
    бодлогын баримт бичгээс...

    • Нийгмийн эрүүл мэндийг сайжруулах талаар 2005-2008 онд баримтлах бодлого
    • Орхон аймгийн “Морин хуур, уртын дуу” дэд хөтөлбөр
    • Аймгийн хэмжээнд хүн амын хөгжлийн талаар 2006-2010 онд баримтлах бодлого
    • ХБТГХУСАЗЗ-ийн 2005, 2006 оны тайлан, 2006, 2007 оны төлөвлөгөө батлах, Хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хөтөлбөр /2006-2008 онд/
    • Эрдэнэт хотын хүн амын орон сууцны хангамж, нөхцлийг сайжруулах талаар 2001-2010 онд хэрэгжүүлэх “Орон сууц” арга хэмжээний шинэчилсэн хөтөлбөр
    • Эрдэнэт хотын 2020 оны хөгжлийн стратеги сайшаан батлах тухай
    • Орхон аймгийн гэр хорооллыг 2020 он хүртэл хөгжүүлэх бодлого батлах тухай
    • Байгаль орчныг хамгаалах үйл ажиллагааны аймгийн хөтөлбөр
    • Тээврийн салбарыг 2015 он хүртэл хөгжүүлэх бодлого
    • Гадаад харилцааны талаар баримтлах бодлого /2007-2010/
    • Үндэсний спортыг хөгжүүлэх аймгийн дэд хөтөлбөр /2008-2012/
    • Хүнсний аюулгүй байдал, хоол тэжээл дэд хөтөлбөр /2008-2010 он/
    • Аймгийн боловсролын салбарыг хөгжүүлэх хөтөлбөр батлах тухай /2008-2011 он/
    • “Атрын гурав дахь аян” дэд хөтөлбөр
    • Ус үндэсний хөтөлбөр батлах

  • Аймгийн ИТХ-ын тав дахь удаагийн сонгууль

       Сонгуулийн санал авах ажил 2008 оны 10-р сарын 12-ны өдөр явагдсан. Орхон аймгийн хэмжээнд сонгуулийн 26 хэсэгт нийт 44218 сонгогч бүртгэгдсэнээс 23679 сонгогч буюу 53.5 хувь нь санал хураалтад оролцсон тул санал хураалтыг хүчинтэйд тооцож баталжээ. Саналын хайрцагнаас гарсан нийт 23668 саналын хуудасны 22978 саналын хуудас буюу 97.1 хувийг хүчинтэйд, 681 саналын хуудас буюу 2.9 хувийг хүчингүйд тус тус тооцсон байна.
       Давхардсан тоогоор нийт сонгогчдын 51.9 хувь буюу 25236 сонгогч МАХН-аас нэр дэвшигчдийн төлөө, 4.09 хувьь буюу 1989 сонгогч ИЗН-аас нэр дэвшигчдийн төлөө, 1.89 хувь нь буюу 921 сонгогч ҮШН-аас нэр дэвшигчдийн төлөө, 5.8 хувь буюу 2852 сонгогч бие даан нэр дэвшигчдийн төлөө тус тус саналаа өгсөн байна.
       Аймгийн ИТХ-ын сонгуулийн тойрог бүр дээр хамгийн олон сонгогчдын саналыг авсан дарааллыг баримтлан сонгуулийн дүнг нэгтгэж гаргахад Орхон аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр МАХН-аас 27, АН-аас 4 нэр дэвшигч сонгогдсон бөгөөд 100 хувь дээд боловсролтой, 32.2 хувь нь 2 буюу түүнээс дээш удаа Аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон байна.

  • Аймгийн ИТХ-ын тав дахь бүрэн эрх

       Аймгийн ИТХ-ын V дахь удаагийн сонгуулийн Анхдугаар хуралдаан 2008 оны 10 дугаар сарын 24-нд хуралдаж шинээр сонгогдсон төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрснөөр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шинэ бүрэлдэхүүн бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн юм.

    НӨХӨН СОНГУУЛИАР СОНГОГДСОН ТӨЛӨӨЛӨГЧИД 

    Овог нэр

    Албан тушаал

    1

    Данзангийн Март 

    “Учиралбаяр” ЗБН өрхийн эмнэлэгийн ахлагч

    2

    Агваанчүлтэмийн Түвшинжаргал 

    Цагаанчулуут багийн Засаг дарга

    3

    Балжиннямын Намуунгэрэл

    Эрдэнэт Үйлдвэр ХХК-ийн Баяжуулах фабрикийн үйлдвэр техникийн албанд үйлдвэр сургалтын мастер, шинэ техник технологи хариуцсан инженер

    4

    Батшагдарын Батзолбоо

    БСШУЯ-ны сайдын зөвлөх

      Аймгийн ИТХ-ын Анхдугаар хуралдаанаар Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийг К.Даулетбай, Г.Баттогтох, М.Баттүвшин, Ё.Баярсайхан, Г.Баярцогт, Г.Галбаатар, О.Ганбаатар, Ш.Ганбат, Б.Жигдэнгомбо, Б.Мөнхжаргал, С.Сувдаа нарын 11 хүний бүрэлдэхүүнтэй сонгож байгуулжээ. 2009 онд Тэргүүлэгч Б.Жигдэнгомбыг Төрийн албаны хуулийн дагуу чөлөөлж Д.Мөнхбат Тэргүүлэгчээр нөхөн сонгогдсон байна.

    АЙМГИЙН ИТХ-ЫН АЖЛЫН ХОРООД

         Засаг захиргаа, эрх зүйн хорооны даргаар Л.Эрхбаатар, гишүүдэд Б.Мөнхжаргал, Р.Дэлгэр, Д.Батлут, Б.Жигдэнгомбо, С.Сувдаа
       Эдийн засаг, төсвийн хорооны даргаар Д.Мэндбаяр, гишүүдэд Ё.Баярсайхан, Г.Галбаатар, П.Пүрэвлхагва, Д.Бүүвэйбаатар, Д.Галбаатар, Г.Баттогтох
       Нийгмийн хөгжлийн хорооны даргаар Ш.Ганбат, гишүүдэд Г.Шархүү, А.Болдбаатар, М.Баттүвшин, Ч.Баттуяа, Д.Эрдэнэцэцэг
       Үйлдвэрлэл, дэд бүтэц, хот байгууллалтын хорооны даргаар Л.Хүчитбаатар, гишүүдэд Д.Байгал, З.Ганбаатар, А.Дагвадорж, Д.Оюунбат, О.Ганбаатар, А.Болдбаатар, Г.Баттогтох
       Байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн хорооны даргаар С.Жаргалсайхан, гишүүдэд К.Даулетбай, Г.Баярцогт, Д.Мөнхбат, Р.Рагчаа, Б.Жаргалсайхан нар сонгогдон ажиллаж байна.

    Аймгийн ИТХ-ын тав дахь бүрэн эрхийн хугацааны
    бодлогын баримт бичгээс...

    • Багийн хөгжлийг дэмжих дэд хөтөлбөр батлах тухай /2008-2015 он/
    • Санхүү, эдийн засгийн хямралын үед аймгийн хэмжээнд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай
    • Аймгийн хэмжээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгмийн хэв журам, сахилга хариуцлагыг 2009-2012 оны ажлын төлөвлөгөө
    • Орхон аймагт үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэх хөтөлбөр батлах тухай
    • Аймгийн өрхийн эмнэлэгүүдийг 2009-2012 онд хөгжүүлэх хөтөлбөр батлах тухай
    • Аймгийн хүн амын нийгмийн эрүүл мэндийг сайжруулах талаар 2009-2012 онд баримтлах бодлого батлах тухай
    • Аймгийн залуучуудын хөгжлийн 2009-2012 он хүртлэх дунд хугацааны хөтөлбөр батлах тухай
    • Аймгийн 2009-2015 онд хэрэгжүүлэх “Эрүүл хот” хөтөлбөр батлах тухай
    • Орон нутгийн хөгжилд иргэд, иргэний нийгмийн байгууллагуудын оролцоо хөтөлбөр батлах тухай
    • Аймгийн хөгжлийн цогц бодлого батлах тухай
    • Хог хаягдлын менежментийг боловсронгуй болгох хөтөлбөр батлах тухай
    • Орхон аймгийн хэрэглэгчдийн эрхийг хамгаалах ажлыг сайжруулах дэд хөтөлбөр батлах тухай
    • Хоршоо хөгжүүлэх аймгийн дэд хөтөлбөр батлах тухай
    • Хүнсний баталгаат байдал аймгийн дэд хөтөлбөр батлах тухай
    • Гэр хорооллоос үүсэх агаарын бохирдолтыг бууруулах хөтөлбөр батлах тухай
    • Аялал жуулчлалыг хөгжүүлэх аймгийн дэд хөтөлбөр
    • Аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудын нийгмийн хамтын хариуцлагыг дээшлүүлэх талаар баримтлах бодлого
    • Аймгийн орон нутгийн санхүүгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх талаар 2011-2014 онд баримтлах бодлого
    • Эрдэнэт хотын инженерийн байгууламж, шугам сүлжээг шинэчлэх хөтөлбөр боловсруулах тухай
    • Ус дэд хөтөлбөр батлах тухай /2012-2015 он, 2016-2021 он/
    • Хүнсний баталгаат байдал хөтөлбөрийг Хүнсний аюулгүй байдал аймгийн дэд хөтөлбөр /2010-2012 он, 2013-2016 он/
    • Аймгийн соёлын салбарыг хөгжүүлэх дэд хөтөлбөр
    • Иргэдтэй харилцах утас ажиллуулах, төрийн зарим байгууллагуудаас шуурхаймэдээ мэдээлэл авах журам батлах тухай
    • Орхон аймагт хэрэгжүүлэх “Эрүүл хот” төсөл батлах тухай
    •  “Орон нутгийн хөгжилд иргэд, иргэний нийгмийн байгууллагуудын оролцоо” хөтөлбөр батлах тухай
    • Төлөөлөгчдөд үйл ажиллагааны зардал олгох журмыг шинэчлэх батлах тухай
    • Усын үнэ шинэчлэн тогтоох тухай
    • Аймгийн далбааны эх загварыг шинэчлэн батлах тухай
    • Иргэний танхим байгуулж ажиллуулах тухай
    • Иргэдийн урамшилтай эргүүл ажиллуулах журам шинэчлэн батлах тухай
    • Хүүхдийн хууль зүйн хороо байгуулах тухай
    • Аймгийн ИТХ-ын хуралдааны дэг, аймгийн ИТХ-ын төлөөлөгчийн асуулга тавих журам батлах тухай
    • Аймгийн нутаг дэвсгэрт зарцуулагдаж байгаа халамжийн сан, зээл тусламжийн хөрөнгийн зарцуулалтад хурлын байгууллагаас хяналт тавих журам батлах тухай
    • Аймгийн ИТХ-ын байгууллагаас аймгийн Төрийн үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөх журам батлах тухай
    • Аймгийн соёлын салбарыг 2012-2020 онд хөгжүүлэх хөтөлбөр, төлөвлөгөө батлах тухай.

     

  • Аймгийн ИТХ-ын зургаа дахь удаагийн сонгууль

       Аймаг, сумын иргэдийн төлөөлөгчдийг сонгох сонгогчдын нэрийн жагсаалтанд нийт 66560 сонгогч бүртгэгдсэнээс 2012 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр явагдсан сонгуульд 34142 сонгогч саналаа өгсөн нь аймгийн хэмжээнд 53,65 хувийн ирцтэй оролцсон байна.
       “Аймаг, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай” хуулийн 55.1.5, 55.2, 55.3 дугаар заалтыг үндэслэн Баян-Өндөр сумын сонгуулийн хороо 50-иас дээш хувь нь оролцоогүй Рашаант, Булаг, Эрдэнэ багийн 5 хэсэгт 2012 оны 12 дугаар сарын 01-ий өдөр дахин санал хураалт явуулсанаар Орхон аймгийн ИТХ-ын сонгууль бүхэлдээ хуулийн дагуу хүчинтэй болсон байна.
       Энэ удаагийн бүрэн эрхэд Ардчилсан нам 19, Монгол Ардын нам 10, МАХН-ИЗНН-ын Иргэний Шударга Ёс эвсэл 2 суудал тус тус авч аймгийн ИТХ-ыг бүрдүүлсэн.
       Сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн 66560 сонгогчоос 35236 сонгогч саналаа өгч ирц 52,94 хувьд хүрсэн тул аймгийн ИТХ-ын сонгуулийг бүхэлд нь хүчинтэйд тооцон 31 нэр дэвшигч сонгогдон бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлжээ.

  • Аймгийн ИТХ-ын зургаа дахь бүрэн эрх

       Аймгийн ИТХ-ын VI дахь удаагийн сонгуулийн Анхдугаар хуралдаан 2012 оны 12 дугаар сарын 04-нд хуралдаж шинээр сонгогдсон 31 төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрснөөр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шинэ бүрэлдэхүүн бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн юм.

     

    Аймгийн ИТХ-ын 6 дахь удаагийн

    Сонгуулийн Анхдугаар хуралдааны

    01 дүгээр тогтоолын хавсралт

     АЙМГИЙН ИТХ-ЫН  6 ДАХЬ УДААГИЙН СОНГУУЛИАР

     СОНГОГДСОН АЙМГИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН

     НЭРИЙН ЖАГСААЛТ 

    Овог нэр

    Ажил, албан тушаал

    1

    Ядамын Бэгзжав

    Ганган хэлхээ” ХХК-ийн захирал

    2

    Баяндалайн Эрдэнэбаяр

    “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн инженер

    3

    Дарамжавын Баярмагнай

    Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн  инженер

    4

    Сумъяагийн Эрдэнэбат

    Технологийн сургуулийн тэнхимийн эрхлэгч

    5

    Хатанбаатар Манлайбаатар

    Баян-Өндөр сумын ИТХ-ын төлөөлөгч

    6

    Дагвадоржийн Доржпүрэв

    Ардчилсан Залуучуудын холбооны тэргүүн

    7

    Дашзэвэшийн Мөнхбат

    МАН-ын дэд дарга

    8

    Ишваанжилийн Баасанжав

    Номин телевизийн захирал

    9

    Мягмарсүрэнгийн Болдбаатар

    Той нутаг ХХК-ийн захирал

    10

    Мишигийн Түмэнжаргал

    Аймгийн Засаг даргын зөвлөх

    11

    Агваанчүлтэмийн Түвшинжаргал

    Цагаанчулуут багийн Засаг дарга

    12

    Дэмбэрэлийн Дэлгэрбаяр

    Аймгийн Засаг дарга

    13

    Гэндэнжамцын Баатарсүрэн

    “Арвилах” ХХК-ийн захирал

    14

    Дамбын Батлут

    Баян-Өндөр сумын Засаг даргын орлогч

    15

    Раднаагийн Рагчаа

    Орхон хүнс ХХК-ийн захирал

    16

    Шаарийбуугийн Ганбат

    Технологийн сургуулийн тэнхимийн эрхлэгч

    17

    Рэнчээгийн Улаанхүү

    Уужим зам ХХК-ын захирал

    18

    Жамцын Ганчимэг

    Ардчилслан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн

    19

    Самбалхүндэвийн Дангаасүрэн

    Жаргалант сумын Ардчилсан намын дарга

    20

    Сүхээгийн Жаргалсайхан

    Баян-Өндөр сумын Засаг дарга

    21

    Сүрэн Сувдаа

    Ардчилсан намын дэд дарга

    22

    Банкын Мягмарсүрэн

    Ардчилсан намын дэд дарга

    23

    Рэнцэнгийн Цэрэндорж

    Хөх ган ХХК-ийн менежер

    24

    Дариймаагийн Чулуунбат

    “Чингисийн чулуу” ХХК-ийн захирал

    25

    Цогтсайханы Батхуяг

    Баян-Өндөр сумын Ардчилсан намын дарга

    26

    Төмөрбаатар Соёл-Эрдэнэ

    ТӨСОМӨ ХХК-ийн захирал

    27

    Лхамсүрэнгийн Дулмаа

    Аймгийн МАН-ын хорооны тэргүүлэгч

    28

    Даваагийн Батбаяр

    “ЭМЭНОРА” ХХК-ий захирал

    29

    Алгаагийн Бумансор

    Аймгийн НАМЭХ-ны тэргүүн

    30

    Дамдинсүрэнгийн Галбаатар

    “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Маркетингийн албаны дарга

    31

    Товуусүрэнгийн Оюунцэцэг

    “Анурад” ХХК-ийн захирал

       Аймгийн ИТХ-ын Анхдугаар хуралдаанаар Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийг Б.Мягмарсүрэн, Д.Батлут, Ц.Батхуяг, Д.Баярмагнай, Ш.Ганбат, Ж.Ганчимэг, Д.Доржпүрэв, Д.Дэлгэрбаяр, Р.Рагчаа, Т.Соёл-Эрдэнэ, Д.Чулуунбат нарын 11 хүний бүрэлдэхүүнтэй сонгож байгуулжээ.

    АЙМГИЙН ИТХ-ЫН АЖЛЫН ХОРООД

         Эрх зүй, нутгийн удирдлагын хөгжлийн хорооны даргаар Р.Цэрэндорж, гишүүдэд Б.Мягмарсүрэн, С.Сувдаа, Л.Дулмаа, Д.Галбаатар
       Төсөв санхүү, үйлдвэрлэл, эдийн засгийн хөгжлийн хорооны даргаар Д.Доржпүрэв, гишүүдэд Г.Баатарсүрэн, Б.Эрдэнэбаяр,  Д.Мөнхбат, Д.Дэлгэрбаяр
       Нийгмийн хөгжлийн хорооны даргаар С.Эрдэнэбат, гишүүдэд Ж.Ганчимэг, Р.Улаанхүү, А.Бумансор, Ш.Ганбат, Т.Оюунцэцэг
      Хот байгуулалт, дэд бүтцийн хорооны даргаар Р.Рагчаа, гишүүдэд Т.Соёл-Эрдэнэ, Д.Баярмагнай, Д.Батбаяр, М.Түмэнжаргал
      Хөдөө аж ахуй, байгаль орчин, гэр хорооллын хөгжлийн хорооны даргаар Я.Бэгзжав, гишүүдэд Д.Чулуубат, И.Баасанжав, С.Дангаасүрэн, Д.Батлут, С.Жаргалсайхан
       Өргөдөл гомдлын хорооны даргаар М.Болдбаатар, гишүүдэд Ц.Батхуяг, Х.Манлайбаатар, А.Түвшинжаргал нар сонгогдон ажилласан байна.

    Аймгийн ИТХ-ын зургаа дахь бүрэн эрхийн хугацааны
    бодлогын баримт бичгээс...

    • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэд хөтөлбөр батлах тухай /2013-2016/
    • Иргэн төвтэй төрийн үйлчилгээ /2013-2016 онд/
    • 2013-2017 онд хэрэгжүүлэх ГХУС, хэв журам, сахилга хариуцлагыг сайжруулах бодлого төлөвлөгөө батлах тухай
    • Мэдлэгт суурилсан Эрдэнэт хөтөлбөр /2014-2024 он хүртэл/
    • Жижиг дунд болон өрхийн үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих бодлого төлөвлөгөө батлах тухай
    • Хүний эрхийг хангах, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх хөтөлбөр төлөвлөгөө батлах тухай
    • Нийгмийн эрүүл мэндийг сайжруулах 2014-2016 онд баримтлах бодлого
    • Шалгуур үзүүлэлт, аргачлал, тайлангийн загвар батлах тухай
    • Боловсролын салбарыг 2014-2016 онд хөгжүүлэх хөтөлбөр
    • Санхүүгийн эх үүвэрийг нэмэгдүүлэх 2015-2018 онд баримтлах бодлого
    • Аймгийн Залуучуудын хөгжлийн хөтөлбөр /2015-2020 он хүртэл/
    • ИШС, гэр хорооллын айл өрхүүдийн цахилгаан хангамж сайжруулах тухай
    • Аймгийн барилгын салбарыг 2016-2020 онд хөгжүүлэх хөтөлбөр, хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай
    • Орон нутгийн өмчийн талаар баримтлах бодлого

  • Аймгийн ИТХ-ын долоо дахь удаагийн сонгууль

       Аймгийн Сонгуулийн хороо Аймгийн ИТХ-ын 7 дахь удаагийн бүрэн эрхийн сонгуулийг хуулийн дагуу УИХ-ын сонгуультай хамт 2016 оны 06 дугаар сарын 29-ний өдөр зохион байгуулж явуулсан.
       Аймгийн хэмжээнд нийт 65350 сонгогч нэрийн жагсаалтад бүртгэгдсэнээс 45657 сонгогч саналаа өгч 69,8 хувийн ирцтэй оролцсон байна.
       Ээлжит 7 дахь удаагийн сонгуульд 6 намын 121, бие даагч 15 нийт 136 нэр дэвшигч өрсөлдсөн байна. Нэр дэвшигчдийн 24 буюу 16.6 хувь нь эмэгтэй нэр дэвшигч байлаа.
       Энэ удаагийн сонгуулиар аймгийн ИТХ-ын 22 тойргийн 33 суудлын 30 буюу 91 хувийг Монгол Ардын намаас нэр дэвшигчид, 3 буюу 9 хувийг Ардчилсан намаас нэр дэвшигчид ялалт байгуулсан.

  • Аймгийн ИТХ-ын долоо дахь бүрэн эрх

    2016 оны 07 дугаар сарын 18-нд хуралдсан Анхдугаар хуралдааны 01 дүгээр тогтоолоор 33 төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрч аймгийн ИТХ бүрэн эрхийг хэрэгжүүлж эхэлсэн юм.

    Аймгийн ИТХ-ын 7 дахь удаагийн сонгуулийн

     Анхдугаар хуралдааны 01 дүгээр тогтоолын хавсралт

     АЙМГИЙН ИТХ-ЫН  7 ДАХЬ УДААГИЙН СОНГУУЛИАР

     СОНГОГДСОН АЙМГИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН

     НЭРИЙН ЖАГСААЛТ 

    Овог

    Нэр

    Албан тушаал

    1

    Баасан

    Отгонбат

    Хас Банкны Орхон аймаг дахь салбарт хувийн банкир

    2

    Ишваанжил

    Баасанжав

    Баян-Өндөр сумын Засаг дарга

    3

    Цогтгэрэл

    Гансүх

    “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Цахилгаан цехийн АСУ-Энерго хэсгийн програмист, инженер

    4

    Монголжав

    Байгалмаа

    “Алтан ном” хэвлэх үйлдвэрийн захирал

    5

    Цагаанцоож

    Алтаншагай

    “Эрдэнэт нэг үе” ТББ-ын тэргүүн

    6

    Дүгэржанцан

    Батбилэг

    ДЦС-ын Өргөтгөл хариуцсан тэргүүлэгч мэргэжилтэн

    7

    Төмөр-Очир

    Чинзориг

    “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Холбоо Мэдээллийн технологи ба Автоматжуулалтын цехэд сүлжээний эрхлэгч

    8

    Гомбонасан

    Эрдэнэбат

    “ЭДЦС” ТӨХК-ийн Материал хангамж аж ахуйн хэлтсийн механик инженер

    9

    Виктор

    Адъяа

    ЦДҮС ТӨХК, Хангайн бүсийн салбар, горим тооцооны инженер

    10

    Дашдорж

    Бүүвэйбаатар

    Аймгийн МАН-ын хорооны ажлын албаны дарга

    11

    Батчулуун

    Мөнхнасан

    “Эрдэнэт Үйлдвэр” ХХК-ийн Тэргүүлэх диспетчер

    12

    Дорж

    Эрдэнэбат

    “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Чанар хяналтын хэлтэст эрчим зүйч.

    13

    Дашзэвэг

    Мөнхбат

    “Бүтээл” ХХК-ийн эдийн засагч

    14

    Даваадорж

    Ууганбаяр

    "Натурал текстайл групп" ХХК ХАБЭА асуудал хариуцсан ажилтан

    15

    Сүхээ

    Жаргалсайхан

    Аймгийн ИТХ-ын Төлөөлөгч

    16

    Самбуу

    Гандолгор

    “Натурал текстайл групп” ХХК-д тээврийн менежер

    17

    Хишигбаяр

    Оюун-Эрдэнэ

    “Суу-Ариг” ХХК-ийн захирал

    18

    Батчулуун

    Мөнхдалай

    “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Эдийн засаг маркетингийн хэлтсийн хөдөлмөр зохион байгуулалт нооромчлолын инженер

    19

    Сэмжид

    Батжаргал

    “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ДЦС-ын зуухны хэсгийн дарга

    20

    Мишиг

    Түмэнжаргал

    Аймгийн МАН-ын хорооны дэд дарга

    21

    Даваа

    Батбаяр

    ЭМЭНОРА ХХК-ийн гүйцэтгэх захирал

    22

    Агваанчүлтэм

    Түвшинжаргал

    Цагаанчулуут багийн Засаг дарга,

    23

    Сайнбилэг

    Ганцогт

    “Эрдэнэт үйлдвэр”ХХК-ийн Баяжуулах фабрикт Ээлжийн мастер

    24

    Баттөмөр

    Оюунбаяр

    Булаг багийн Засаг дарга

    25

    Балжинням

    Дашравдан

    МАН-ын дэргэдэх НАМЗХ-ны тэргүүн

    26

    Дамба

    Батлут

    Аймгийн МАН-ын хорооны дарга

    27

    Даваажав

    Даваадорж

    Аймгийн МАН-ын хорооны Тэргүүлэгч

    28

    Дашням

    Батхишиг

    “Эрдэнэт Үйлдвэр” ХХК-ийн нууцын ажилтан

    29

    Лэгцэг

    Эрхбаатар

    “Шарын гол” ХХК-ийн дэд захирал

    30

    Цэвээн

    Ойдов

    “Хангайн бусийн худалдааны төв”-ийн захирал

    31

    Цогбадрах

    Баяржаргал

    Технологийн сургуулийн Цахилгаан механикийн тэнхимийн эрхлэгч

    32

    Пүрэвжав

    Пүрэвлхагва

    МАН-ын бага хурлын гишүүн, аймгийн МАН-ын хорооны дэд дарга

    33

    Дэмбэрэл

    Дэлгэрбаяр

    “Орхон тариа” ХХК-ийн зөвлөх

     

       Аймгийн ИТХ-ын Анхдугаар хуралдаанаар Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийг П.Пүрэвлхагва, И.Баасанжав, Д.Батбаяр, Д.Батбилэг, С.Батжаргал,  Д.Бүүвэйбаатар, Д.Дэлгэрбаяр, Д.Мөнхбат, А.Түвшинжаргал, Д.Эрдэнэбат, Л.Эрхбаатар нарын 11 хүний бүрэлдэхүүнтэй сонгож байгуулжээ.

    АЙМГИЙН ИТХ-ЫН ХОРООД