Өнөөдөр улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг санан дурсах, тэдний гэгээн дурсгалыг хүндэтгэх арга хэмжээний хүрээнд Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, аймгийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын дарга П.Пүрэвлхагва хэлмэгдэгсэд, тэдний ар гэр, үр хүүхэд, ач зээ нарын төлөөллийг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ.