Хурлын Зөвлөлийн хуралдааны мэдээлэл

АЙМГИЙН ИТХ-ЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДАЖ ТАВАН АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ

Image

Аймгийн ИТХ-ын Зөвлөл энэ сарын 15-нд хуралдаж, “Аялал жуулчлалын хөгжлийн хөтөлбөр”, “Эрдэнэтэд хамтдаа хөгжье”, “Эх хэл-Эрдэнэт” хөтөлбөрийн 2023 оны хэрэгжилт, Шилэн дансны хуулийн хэрэгжилт, дотоод аудитын дүн, 2023 оны худалдан авах ажиллагааны явцын талаар хэлэлцэж, тэмдэглэлээр үүрэг даалгавар өглөө.

Хамтарсан хурлаар “Эрдэнэт хотын хүндэт иргэн”-ийг шалгарууллаа

Image

Аймгийн ИТХ болон Засаг даргын Зөвлөлийн хамтарсан хурлаар 12 дугаар сарын 11-нд болох “Эрдэнэт хотын өдөр”, “Анхдагч илгээлтийн эздийн өдөр”-ийг тохиолдуулан “Эрдэнэт хотын хүндэт иргэн”-ээр Доржготовын Цагаан-Эрдэнэ, Лхамсүрэнгийн Дулмаа, Дарьсүрэнгийн Дэмбэрэлдорж нарыг шагнахаар шалгарууллаа.

Ээлжит бус XIII хуралдаанаар зургаан асуудал хэлэлцэнэ

Image

Аймгийн ИТХ-ын Зөвлөл хуралдаж “Малын эрүүл мэнд”, “Өрхийн тариалалт”, “Өвлийн спортыг хөгжүүлэх хөтөлбөрүүд”-ийн 2023 оны хэрэгжилт, хийсэн ажлын тайлан, 2023 онд улс болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэл, 2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын явцын гүйцэтгэл дутуу ажлын мэдээлэл, төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар хэлэлцлээ.

Хангайн бүсийн аймгуудтай хамтран ажиллах шаардлагатайг онцоллоо

Image

Орхон аймгийн ИТХ-ын Зөвлөлийн хуралдаанаар Малын эрүүл мэнд хөтөлбөрийн 2023 оны гуравдугаар улиралд хийж хэрэгжүүлсэн ажлын тайланг хэлэлцлээ. Тус хөтөлбөрийн хүрээнд таван зорилтын хүрээнд 22 арга хэмжээг хэрэгжүүлж, дундаж биелэлт 96.8% байна.

Хөрөнгө оруулалтын ажлын явцыг танилцууллаа

Image

Аймгийн ИТХ-ын Зөвлөлийн хуралдаанаар Орхон аймагт хийгдэж буй хөрөнгө оруулалтын ажлын явцын талаар танилцууллаа. Энэ онд манай аймагт 38.5 тэрбум төгрөгийн 176 ажлыг гүйцэтгэхээр 84 байгууллага шалгарсан аж. Өнөөдрийн байдлаар 115 ажил бүрэн дуусаж хүлээлгэн өгсөн бол 50-аас дээш хувийн гүйцэтгэлтэй 29 ажил, төсвийн тодотголоор төсөв нь батлагдсанаар найман ажлын гүйцэтгэгч шалгарч ажлаа эхлүүлээд байгаа аж. 2023 оны улсын төсвөөр хийгдэж буй шинэ хөрөнгө оруулалтын ажил байхгүй байна.