Аймгийн ИТХ-ын ээлжит XV хуралдаанаар Эрдэнэт хотын 2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл ажилд 49 нэр төрлийн ажил төлөвлөснөөс 15 ажлыг гадаадын зээл, улс, орон нутгийн төсвийн 95,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар, 20 нэр төрлийн ажлыг тухайн хангагч байгууллагын 47,1 тэрбум төгрөгийн хөрөнгөөр хийж гүйцэтгэхээр төлөвлөж төлөвлөгөөг баталлаа.