АЙМГИЙН ХЭМЖЭЭНД ТӨР, СҮМ, ХИЙДИЙН ХАРИЛЦААГ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛ

Аймгийн ИТХ-ын дэргэдэх Аймгийн хэмжээнд төр, сүм, хийдийн харилцааг зохицуулах зөвлөлийн бүрэлдэхүүн

Image

Аймгийн ИТХ-ын дэргэдэх Аймгийн хэмжээнд төр, сүм, хийдийн харилцааг зохицуулах зөвлөлийн бүрэлдэхүүнийг Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн 82 тоот тогтоолоор баталсан.

ОРХОН АЙМГИЙН ХЭМЖЭЭНД ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙГАА СҮМ, ХИЙДҮҮДЭД ХЯНАЛТ, ШАЛГАЛТ ХИЙСЭН ТУХАЙ

Image

Аймгийн ИТХ-ын дарга, ГХУСАЗЗ-ийн даргын баталсан удирдамжийн дагуу аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа сүм, хийдүүдийн үйл ажиллагаанд Төр, сүм, хийдийн харилцааны тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, дүрэм журмын хэрэгжилтийн байдлыг шалгаж, танилцах, тэдгээрийн нарийвчилсан судалгааг гаргаж, бүртгэлд бүрэн хамруулах зорилгоор 2017 оны 05 дугаар сарын 15-19-ний өдрүүдэд ханалт шалгалтыг хийв.