Зөвлөлүүд

Орхон аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа сүм, хийдүүдэд хяналт шалгалт хийлээ

Image

Аймгийн ИТХ-ын дарга, Төр, сүм, хийдийн харилцааг зохицуулах зөвлөлийн даргын баталсан удирдамжийн дагуу аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа шашны байгууллага, сүм, хийдүүдийн үйл ажиллагаанд “Төр, сүм хийдийн харилцааны тухай хууль”, “Аймгийн нутаг дэвсгэрт сүм, хийд, шашны байгууллага байгуулж, үйл ажиллагаа явуулах журам” болон холбогдох бусад хууль тогтоомж, дүрэм, журмын хэрэгжилтийн байдлыг хянах, илэрсэн зөрчлийг арилгуулах зорилгоор 2018 оны 04 дүгээр 18 өдрөөс 20-ны өдрүүдэд хяналт, шалгалтын ажлыг хийж гүйцэтгэлээ.

Шашин, сүм хийдийн үйл ажиллагааны талаарх зөвлөмж

Image

Шинээр сүм, хийд, шашны байгууллага байгуулах, үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийн хугацаагаа сунгахад “Төр, сүм хийдийн харилцааны тухай” хууль болон аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2009 оны 98 дугаар тогтоол: “Аймгийн нутаг дэвсгэрт сүм, хийд, шашны байгууллага байгуулж, үйл ажиллагаа явуулах” журмын тухай

Өнөөдөр аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл хуралдлаа

Image

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн даргаар аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, Орлогч даргаар аймгийн Засаг дарга Д.Батлут нар ажилладаг билээ.

Хүндэтгэлийн цуглаан, цэцэг өргөх ёслолд хэлмэгдэгсдийн ар гэр, ач зээ нарын төлөөлөл 40 гаруй хүн оролцлоо

Image

Улс төрийн хэлмэгдэгсэдийг санан дурсах, тэдний гэгээн дурсгалыг хүндэтгэх 80 дахь жилийн арга хэмжээний хүрээнд 2017 оны 09 сарын 10-ны 10 цагт хүндэтгэлийн цуглааныг зохион байгуулж, Монгол улсын Ерөнхий сайд агсан А.Амарын хөшөөнд цэцэг өргөх хүндэтгэлийн ёслол боллоо.

"Улс төрийн хэлмэгдүүлэлтийн үр дагавар, сургамж" онол практикийн бага хурал боллоо

Image

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсэдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг угтан аймгийн ЦАУЗБСК-оос “Улс төрийн хэлмэгдүүлэлтийн үр дагавар, сургамж” онол практикийн бага хурлыг 2017 оны 09 сарын 08-ий өдрийн 15 цагт Нутгийн удирдлагын ордоны хурлын танхимд зохион явууллаа.

Аймгийн ИТХ-ын дэргэдэх Аймгийн хэмжээнд төр, сүм, хийдийн харилцааг зохицуулах зөвлөлийн бүрэлдэхүүн

Image

Аймгийн ИТХ-ын дэргэдэх Аймгийн хэмжээнд төр, сүм, хийдийн харилцааг зохицуулах зөвлөлийн бүрэлдэхүүнийг Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн 82 тоот тогтоолоор баталсан.

Гурвалсан гэрээ байгууллаа

Image

Өнөөдөр аймгийн ГХУСАЗЗ, Цагдаагийн газраас Баян-Өндөр, Жаргалант сумын багуудын Засаг дарга нартай гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр гурвалсан гэрээ байгууллаа.

Аймгийн ГХУСАЗЗ хуралдлаа

Image

Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл өнөөдөр /2017.05.31/ хуралдаж Аймгийн хэмжээнд ГХУС чиглэлээр хэрэгжүүлж буй ажил, цаашид анхаарах асуудлын тухай болон Гэр бүлийн хүчирхийллийн хохирогч хамгаалах байрны үйл ажиллагаа, цаашид анхаарах асуудлын тухай аймгийн ЗДТГ-ын Хууль эрх зүйн