Иргэний танхим

Зарлал

Image

Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд олон нийтийн хяналт тавих үүрэг бүхий Иргэний зөвлөлийн гишүүнд нэр дэвших иргэдийн материалыг 2023.03.13-2023.03.28-ны өдөр хүртэл Нутгийн удирдлагын ордны 318 тоот өрөөнд хүлээн авна.

Зарлал

Image

Аймгийн ИТХ-ын Цахим бодлогын хөгжлийн хорооны хурлаар “Цахим Эрдэнэт-1” хөтөлбөрийн 2022 оны тайлан, хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх “Монгол контент” компаниас хийж буй аппликейшны талаар хэлэлцэнэ.

Хэлэлцүүлэг зохион байгуулах тухай

Image

Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажлын алба, Төлөөлөгч Д.Доржпүрэвийн санаачилгаар Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн орон сууцны зарим байрны хог хаях цэгийн талаар тулгамдсан асуудлыг тус багийн ажлын алба, үйл ажиллагаа явуулж буй аж ахуй, нэгж байгууллага, иргэдийн төлөөллийг хамруулан нээлттэй хэлэлцүүлж, шийдвэрлэхэд шаардлагатай дүгнэлт гаргуулж, холбогдох байгууллагуудад хүргүүлэх хэлэлцүүлэг уулзалтыг зохион байгуулна.

“Цагаан тоос” дэд хөтөлбөрийн төслийн талаарх нээлттэй хэлэлцүүлэг боллоо

Image

Орхон аймгийн ИТХ-ын байгууллагаас аймгийн бодлого хөтөлбөрүүдийн баримт бичгүүдэд иргэдийн оролцоог хангах, санал хүсэлтийг тусгах зорилгоор бодлого хөтөлбөрүүдийн төсөл, төлөвлөгөөний талаар нээлттэй хэлэлцүүлэг зохион явуулдаг билээ. “Цагаан тоос” аймгийн дэд хөтөлбөрийн төслийн талаарх нээлттэй хэлэлцүүлэг аймгийн ИТХ-ын дэргэдэх “Иргэний танхим”-д боллоо.