Байгаль орчин, хөдөө аж ахуйн хөгжлийн хороо

Аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсээс сонсгол хийлээ

Image

Аймгийн ИТХ-ын Байгаль орчин, хөдөө аж ахуйн хөгжлийн хорооны төлөвлөгөөт ажлын дагуу аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс, аймгийн БОАЖГ болон ХХААГ-аас сонсгол хийлээ.

"Төлөөлөгчийн нэг өдөр" ажил Жаргалант суманд эхэллээ

Image

Аймгийн иргэдийн Төлөөлөгчийн хурал 2018 оны I улирлыг “Үндэсний бахархал-Нутгийн хөгжил”, II улирлыг “Эх дэлхий, байгаль орчин-Эко Эрдэнэт”, III улирлыг “Өвөлжилтийн бэлтгэл”, IV улирлыг “Төрийн үйлчилгээний соёл” сэдвийн дор нэрэмжит аяныг зохион байгуулахаар төлөвлөсний дагуу I-р улирлын аян үргэлжилж байна.

Өнөөдөр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нэрэмжит аяныхаа туг дэвтрийг Хөгжлийн хорооддоо гардууллаа

Image

Aймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын хөгжлийн 6 хороо нь сар бүр нэрэмжит аяныг зарлан төрийн байгууллагуудтайгаа хамтран 2017 онд үр дүнтэй олон ажлуудыг зохион байгуулсан. Харин 2018 онд аймгийн иргэдийн Төлөөлөгчийн хурал I-р улирлыг “Үндэсний бахархал-Нутгийн хөгжил”, II-р улирлыг “Эх дэлхий, байгаль орчин-Эко Эрдэнэт”, III-р улирлыг “Өвөлжилтийн бэлтгэл”, IV-р улирлыг “Төрийн үйлчилгээний соёл” сэдвийн дор нэрэмжит аяныг зохион байгуулахаар төлөвлөсөн.

“Ногоон хөгжил-Тогтвортой хөгжлийн үндэс” сэдэвт сарын аяны нээлт боллоо

Image

Аймгийн ИТХ-ын Байгаль орчин, хөдөө аж ахуйн хөгжлийн хороо “Ногоон хөгжил-Тогтвортой хөгжлийн үндэс” сэдэвт сарын аяны нээлтээ хийж аяны нэрэмжит туг, дэвтэрийг аймгийн БОАЖГ, ХХААГ, Жаргалант сумын ЗДТГ, Баян-Өндөр сумын ЗДТГ зэрэг хамтран оролцох байгууллагуудын төлөөлөлд гардууллаа.

Байгаль орчин, хөдөө аж ахуйн хөгжлийн хороо хуралдлаа

Image

Аймгийн ИТХ-ын дэргэдэх Байгаль орчин, хөдөө аж ахуйн хөгжлийн хороо хуралдаж 4 дүгээр сарын нэрэмжит ажил “Ногоон хөгжил тогтвортой хөгжлийн үндэс” аянд хэрэгжүүлэх ажлын талаар холбогдох байгууллагуудаас санал авчээ.

Танилцуулга

Image

Ногоон хөгжлийн бодлого
Экологийн тэнцвэрт байдал, стандарт, тэргүүлэх чиглэлийн зорилгыг тодорхойлох чиглэлийн судалгаа шинжилгээ
Хорт бодис, цацрагийн хамгаалалт аюулгүй байдал