УИХ-ын Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь” төслийг хэрэгжүүлж, төслийн хүрээнд аймаг, сумдын Иргэдийн Хурлын Төлөөлөгчдөд зориулсан суурь сургалтыг орон даяар зохион байгуулж байна.