Аймгийн ИТХ-ын байгууллагаас санаачлан олон ажил зохион байгуулж байгаа бөгөөд эхнээсээ үр дүнгээ өгсөөр байна. Аливаа хөрөнгө оруулалтыг батлаад орхих бус эргэж хянадаг, зөвлөдөг, санаа бодлоо уралдуулдаг байж гэмээнэ ажил үр дүнтэй болно. Бүтээн байгуулалтын ажлыг дууссаных нь дараа шүүмжлэх биш явцын дунд нь шалгаж, хөрөнгийг үр дүнтэй зарцуулахад анхаарч тойрог бүр дээрээ төлөөлөгчид ажиллалаа. Төрийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит компаниудад хяналт, шалгалт хийсэн. Энэ мэтчилэн цаг үеийн байдлаар аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагватай ярилцлаа.