Мэдээ, мэдээлэл

Аймаг, сумын ИТХ-ын Төлөөлөгчдийг “Эрдэнэт үйлдвэр”ТӨҮГ-ын удирдлагууд хүлээн авч уулзлаа

Image

Өнөөдөр Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид болон Баян-Өндөр, Жаргалант сумын ИТХ-ын Төлөөлөгчдийг “Эрдэнэт үйлдвэр”ТӨҮГ-ын ерөнхий захирал хүлээн авч, “Оюу” танхимд уулзалт зохион байгууллаа.

Монголын Хүүхдийн спортын VI их наадамд Орхон аймгаа төлөөлөн спортын 21 төрөлд 272 тамирчин 57 багш дасгалжуулагч оролцоно

Image

Монголын Хүүхдийн спортын VI их наадмыг 2019 онд өвөл, зуны төрлөөр Улаанбаатар хотноо зохион байгуулахаар Монгол улсын Засгийн газрын тогтоол, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын тушаал гарсан байдаг. Монголын Хүүхдийн спортын VI их наадмын нээлт энэ сарын 10-ны өдөр “Буянт-Ухаа” спортын цогцолборт болно.

Өнөөдөр 2019-2020 оны хичээлийн шинэ жилийн нээлт боллоо

Image

Энэ хичээлийн жилд Орхон аймагт төрийн болон хувийн хэвшлийн 38 цэцэрлэгт 8658 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж, Нэгдүгээр ангид шинээр 2400 орчим сурагч элсэн орж, ерөнхий боловсролын 24 сургуульд нийт 21850 сурагч суралцана. Мөн их, дээд сургууль, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд 1220 оюутан залуус суралцах юм.

Багш нарын бага хурал боллоо

Image

Орхон аймгийн 2019-2020 оны хичээлийн шинэ жил эхлэж буйтай холбогдуулан аймгийн Боловсрол, соёл урлагийн газраас “Багш нарын бага хурал”-ыг зохион байгууллаа. Бага хурлын арга хэмжээнд Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва оролцож, 2019-2020 оны хичээлийн шинэ жилдээ илүү их амжилттай ажиллахыг нийт багш нартаа хүсэн арга хэмжээг нээж үг хэллээ.

Өнөөдөр Орхон аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн XI хуралдаан хуралдлаа

Image

Өнөөдөр Орхон аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн XI хуралдаан хуралдлаа. Хуралдаанаар Аймгийн 2019-2020 оны Эрдэнэт хотын болон хөдөө аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл хангах арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилтийн явц байдлын тухай, Аймгийн 2019-2020 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын явцын тухай, Хугацаа сунгах тухай, Бусад гэсэн асуудлуудыг хэлэлцлээ.

Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойд зориулан цэцэг өргөх ёслол боллоо

Image

Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. 1939 онд болсон энэхүү байлдааны ялалтын 80 жилийн ойд зориулан өнөөдөр “Эх орны дайны баганат хөшөө”, Жанжнуудын хөшөөнд цэцэг өргөх ёслол боллоо.

Мэндчилгээ

Image

Орхончууд, Эрдэнэтчүүд Та бүхэндээ Тулгар төр байгуулагдсаны 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын мэндийг өргөн дэвшүүлье

Монгол улсын төрийн дээд одон, медаль гардуулах ёслолын ажиллагаа боллоо

Image

Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон, медаль гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр Уурхайчин соёлын ордны их танхимд болж ёслолын ажиллагааг Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва нээж үг хэллээ. Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигийг аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Д.Эрдэнэцэцэг уншиж танилцуулсанаар төрийн дээд одон, медаль гардуулах ёслолын ажиллагаа эхэлсэн юм.

Өнөөдөр Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ээлжит XIV хуралдаан хуралдлаа

Image

Өнөөдөр Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ээлжит XIV хуралдаан Нутгийн удирдлагын ордны хурлын танхимд боллоо. Ээлжит XIV хуралдааныг аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва нээж, хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг нийт Төлөөлөгчид батласанаар хуралдаан эхэлсэн.